Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “ОХУ-ын лабораторийн шинжилгээний дүнгээр “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн шахмал түлшний техникийн шинжилгээний үзүүлэлт нь сайжруулсан хатуу түлш 5679:2019 стандартын шаардлагыг хангасан гэсэн хариу гарчээ.

ОХУ-ын Москва хотын Элчин Сайдын Яамаар дамжуулан Санкт-Петербург хотод байрлах “Бюро Веритась Русь” ХК-ийн “Регион Север Запад” лабораторид “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг шинжлүүлэхэд 2019 оны аравдугаар сарын 25-ны өдөр тус лабораториос шинжилгээний битүүмжилсэн хариуг Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлжээ. Техникийн шинжилгээгээр шахмал түлшний чийглэг нь 2.4 гарчээ. Стандарт үзүүлэлт нь 10 ба түүнээс доош байх ёстой юм. Үнслэг чанарын стандарт үзүүлэлт нь 29 ба түүнээс бага байх ёстой. Шинжилгээгээр 22.2 байгаа нь тогтоогджээ.

Дэгдэмтгий чанар нь стандартаар 22 болон түүнээс бага байх учиртай. ОХУ-ын лабораторийн шинжилгээгээр 19.6 гарсан байна. Хүхэр нь 1 ба түүнээс бага байх ёстой бол 0.89 байгаа нь тогтоогджээ. Харин илчлэг нь 6374 гарсан байна. Ингэснээр ОХУ-ын шинжилгээний хариугаар шахмал түлш нь стандартын шаардлага хангаж буй нь тогтоогджээ. Түүнчлэн шахмал түлшний түүхий эдийг коксжсон эрчим хүчний нүүрс учраас ахуйд хэрэглэх боломжтой гэж дүгнэсэн хариуг ирүүлжээ.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин