Дэлхийн Хепатитийн өдөр – 2019, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2019 оны 7-р сарын 26-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулсан “Хепатитийг бууруулахад хувь нэмрээ оруулцгаая” Өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдээс В,С вирус илрүүлэх шинжилгээнд 2829 хүн, дотрын эмчийн үзлэг, зөвлөгөөнд 4070 хүн, эхо үзлэгт 791 хүн, элэгний хатуурал тодорхойлох шинжилгээнд 105 хүн үнэ төлбөргүй хамрагдсан бол 530 хүнд элэгний хатуурал тодорхойлох шинжилгээ хийлгэх 50 хувийн хөнгөлөлтийн эрхийн бичиг олгогдсон байна.


Үзлэг, шинжилгээ болон оношилгоонд нийт 8325 иргэд хамрагдаж, 600 гаруй иргэн шинээр эрүүл мэндийн даатгалтай боллоо.

Эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл олгох 5940 ширхэг тараах материал нийслэлчүүдийн гар дээр очсон байна.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин