Дэлхийд газрын тосны нөөцөөрө толгой цохидог, экспортын орлогын 90 хувийг газрын тосноос, үлдсэнийг нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, нүүрс, никелээс бүрдүүлдэг хүчирхэг улс Венесуэл улсын засгийн газрын өр өнөөдөр ДНБ-ийн 70 хувьтай тэнцэж, төсвийн алдагдал 13 хувь, инфляцийн өсөлт 720 хувиар хэмжигдэж дампуурлын байдалд очиж өдөр бүр үймээн самуун, дайны байдалтай болсон билээ. Үүний гай ердөө популизм. Уга Чевас хэмээх популист мэргэжилтний улс төрийн технологи хяналтаас гарч ийм байдалд хүрсэн юм. Популизм нь нийгмийн элит хэсгийнхний өөдөөс нийт ард иргэдийн сайн сайхныг дээдлэн эсэргүүцэн тэмцдэг тэмцлийн нэг хэлбэр юм.

IFrame

Аливаа улс орны нийгмийн байдал тогтворгүй байх цаг үед популизм төрөх үндэс тавигддаг. Угтаа бол яг тийм цаг үед популизмаас хамгаалсан дархлааг нийгмийн сэтгэл зүйд бэлтгэж өгөх ёстой юм. Монголд популизмын технологийг улс төрд хөөсрүүлэн ашиглаж ард олноос оноо авдаг улс төрчид сүүлийн үед олон болсон бөгөөд тэднийг Ж.Батзандан, Лу.Болд, С.Жавхлан, О.Баасанхүү, С.Ганбаатар гэх мэт улс төрчид тэргүүлнэ. Лу.Болд, Ж.Батзандан нарын байгуулсан шинэ намд С.Жавхлан элсэн нэгдэж байгаа нь “ПОПЫН ХААДЫН ЦУГЛААН” болж байгаа мэт илэрхий харагдахаар. Лу.Болдын хувьд Газрын тосны хэрэг эрхлэх газарын даргын ажлыг хашиж байснаас гадна 20 жил УИХ-ын гишүүнээр ажиллахдаа Батлан хамгаалахын сайд, гадаад харилцааны сайдын албыг давхар хашиж байлаа. Нийгэм доройтсон энэ оно жилүүдэд төрийн түшмэлийн сэнтийд сууж байсан нэгэн. Ж.Батзандангийн хувьд Лу.Болд нарын улс төрчдийг улс төрөөс холтгон зайлуулна хэмээн гудамжнаас тэмцэлээ эхлүүлж байлаа. С.Жавхлангийн хувьд анх удаагаа УИХ-д сонгогдон сууж байгаа бөгөөд ажил хийхээс илүүтэй популизмыг дэвэргэж явдаг нэгэн. Энэ гурав хууль санаачлан батлуулахаас илүүтэй ард иргэдээс оноо авахыг эрхэмлэдэг. Монголын улс төрийн намын тоо 32-д хүрэв. Улс төрийн намын нөөцөөрөө дэлхийд толгой цохих Монгол улсад бодлогын нам л дутагдаж байгаа болохоос популист нам дутаагүй билээ. Попын хаадын дараагийн төлөвлөгөө юу байх бол...

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин