Ардчилсан нийгмийн 7 дахь удаагийн парламентад хамгийн залуу УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Гантулга нь өөрийн нэр төртэй холбогдсон асуудлыг хуулийн хүрээнд хурдан шуурхай, үнэн зөв шалгуулъя хэмээн өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн билээ. Нотлогдоогүй үйлдэлийнхээ төлөө ёс зүйн хариуцлага хүлээн уучлал гуйж бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн тэрхүү шийдвэрийг нь төрийн тогтвортой байдлыг хангахад үлгэр жишээ үзэгдэл болж байгаа тухай экспертүүд ярьж байсан хэдий ч түүний дараа ёс бус, хууль бус үйлдэл нь баримттай нотлогдсон гишүүдээс хэн нь ч тэгж Д.Гантулга шиг ёс зүйн хариуцлага хүлээгээгүй билээ. Үүнээс дүгнэхэд УИХ-ын сэнтий бол залуу гишүүний хувьд хоргодоод байх нөмөр биш байж. Харин зарим нэгэн гишүүдийн хувьд амьд үлдэхийн тулд үхтэлээ хярж хэвтэх үүр юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Д.Гантулга намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллахаар болжээ. Энэхүү ажил дээр Д.Гантулга очсон нь олны анхаарлыг татаж байна. Энгийн нэгэн айлын хүүхэд ахин дэвшсээр анх удаагаа сонгуульд нэр дэвшихдээ ялалт байгуулж их хурлын гишүүн болсон нь өөрөө энгийн л нэг байдаг зүйл биш билээ. Тиймээс Д.Гантулгын хурааж цуглуулсан мэдлэг чадварыг ашиглах нь ууган намын хувьд буруу шийдвэр огтоосоо биш болов уу.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин