Хүний амьдралын хамгийн нандин мөч эцгийн голомтоос гал тасалж, айл гэр болох байдаг. Хурим гэдэг нь уламжлалаа дагаж ах дүү төрөл төрөгсөддөө гал голомтоо заралхаас гадна, хоёр хос бие биедээ насан туршдаа мартагдахгүй дурсамж бүтээн өгч байгаа учир утгатай нандин үйл хэрэг юм. Сүүлийн жилүүдэд залуу хосууд маань хуримын ёслолдоо маш их ач холбогдол өгдөг болсон. Үүнтэй холбоотойгоор хуримын үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд олноор бий болж тэдний бүтээгдэхүүн үйлчилгээ нь ч тэр дэлхийн жишигтэй харьцуулахуйц мэргэжлийн түвшинд хөгжиж байгаа.

Иймээс хуримын салбарт олон жилийн турш тогтвортой үйл ажиллагаа эрхэлж буй мэргэжлийн байгууллагууд нэгдэн “Монголын Хуримын Үйлчилгээ Эрхлэгчдийн Нэгдсэн Холбоо” ТББ-ыг байгуулж хуримын нэгдсэн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, албан ёсны мэдээллийн хэрэгсэл www.hurim.mn –ийг ажиллуулж эхлээд байна.

“Монголын Хуримын Үйлчилгээ Эрхлэгчдийн Нэгдсэн Холбоо” ТББ-аас санаачлан энэ салбартаа тэргүүлэгч BRAND MEDIA GROUP –тэй хамтран 2018 оны 5 сарын 19, 20 ны өдрүүдэд ONE EVENT HALL-д “Хуримын үзэсгэлэн – 2018” –ыг амжилттай зохион байгуулж, хуримын салбарт идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээ, үнэн бодит мэдээ мэдээллийг давхардсан тоогоор 2000 гаруй хосуудад хоёр өдрийн турш үнэ төлбөргүй хүргэж, 13 азтай хосыг шалгаруулж хуримын үйлчилгээний эрхийг бэлгэлсэн.

Энэ жил хуримаа хийхээр төлөвлөж байгаа дурлалт хосууд та бүхэн 4-р сарын 13, 14 ны өдрүүдэд “One Event Hall”-ыг зорин очиж “Хуримын үзэсгэлэн 2019”-ыг үзэж, хуримын салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгч хувь хүн, албан байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээ, үнэ ханшийн талаарх мэдээллийг нэг дороос цогцоор нь үнэ төлбөргүй аваарай.

ХАМГИЙН САЙХАН ХУРИМ ТАНЫХ БАЙГААСАЙ ...


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин