Хүн төрөлхтөн энэ ертөнцөд дээд тал нь 90 эсвэл түүнээс багагүй дээш насалбал, үнэхээр урт насаллаа гэж хэлж болно. Гэвч амьтдын хувьд 90 нас бол багадаа тооцогдоно. Эдгээр амьтдын зарим нь маш урт удаан хугацаанд амьдардаг ба үүнд үлэг гүрвэлийн төрөл зүйлд багтах амьтад хүртэл бий. Өнөөдөр бид та бүхэндээ хүнээс илүү урт насалдаг зарим нэг амьтдын талаар сонирхолтой мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Бонус мэдээг заавал уншаарай, танд таалагдана гэдэгт итгэлтэй байна!

1. Туатара

110 болон түүнээс дээш жил Туатара бол Шинэ Зеланд улсад амьдардаг жижиг хэмжээтэй гүрвэл юм. Тэд гүрвэл шиг харагддаг боловч үнэн хэрэгтээ 200 болон түүнээс олон сая жилийн өмнө дэлхий дээр амьдарч байсан үлэг гүрвэлүүдийн төрөл зүйлд багтах амьтан гэж хэлж болно. Одоо цагт энэ амьтны тоо толгой буурах хандлагатай байгаа ба зарим нь үнэхээр урт насалдаг – 110 болон түүнээс дээш насална!
2. Улбар шар өнгөтэй барзгар загас - 149 жил

Энэ улбар шар өнгөтэй загас бол удаан өсч томордог, урт насалдаг амьтан. Тэдний хамгийн өндөр наслалт бол 149 ба одоо цагт загасчлалаас болж энэ амьтны тоо толгой багасах аюулд ороод байгаа гэнэ.

3. Геодук - 168 жил
Геодук бол том хэмжээтэй хясааны уугуул нутаг болох Хойд Америкийн баруун эрэг дагуу амьдардаг. Биеийнх нь зөөлөн хэсгийг жижиг бүрхүүл хамгаалсан байдаг учир их бие нь ил харагддаг. Геодукууд өндөр бүтээмжтэй амьтад, эмэгчингүүд нь амьдралынхаа туршид 5 тэрбум өндөг боловсруулдаг байна. Тийм учраас хамгийн өндөр насалдаг геодук 168 жил амьдардаг гэхэд гайхаад байх зүйлгүй юм.

4. Далайн улаан зараа - ойролцоогоор 200 жил
Далайн улаан зарааг Номхон далайгаас олж болно. Хад асгатай далайн эрэг дагуу, далайн их долгиолсон хэсэгт амьдардаг. Биеийнх нь ихэнх хэсгүүдийг хурц яс бүрхсэн байдаг ба энэ нь тэднийг далайн эрэг дээр явахад тусалдаг байна. Тэд маш удаан хөгширдөг ба зарим нь бүр 200 жил амьдрах нь ч бий.

5. Нуман толгойтой халим - 211 жил
Нуман толгойтой халимын хувьд цэнхэр халим шиг алдартай биш, гэхдээ өөрийн гэсэн өвөрмөц онцлог шинж чанартай. Эхлээд нуман толгойтой халим нь дэлхий дээрх хамгийн том амтай амьтдын хоёрдугаарт ордог ба 200 эсвэл түүнээс дээш жил амьдарч чаддаг учир, энэ нь тэднийг хамгийн урт насалдаг хөхтөн амьтан гэж тодорхойлоход хүргэдэг байна. Хамгийн хөгшин нуман толгойтой халим өнөөдөр 211 настай гэнэ.

6. Кой загас - 226 жил
Ерөнхийдөө кой загас дээд тал нь 50 жил амьдардаг боловч бас нэгэн өвөрмөц төрөл болох Ханако кой загасны хувьд илүү урт насалдаг байна. 226 жил амьдарсны дараа үхдэг ба одоог хүртэл энэ загасыг яагаад ингэж урт насалж байгаа учир шалтгааныг олж мэдээгүй л байна. Үүнд нөлөөлж байж болох хэд хэдэн учир шалтгааныг судлаачид амьдралын таатай орчин, эзнийх нь хайр халамж, сэлэх чадвар болон Японы цэнгэг устай холбож тайлбарлажээ.

7. Ламеллибрахиа урт хорхой - 250 жил

Энэ урт хорхой Мексикийн далайн буланд, гүнд шахуу газар амьдардаг ба 250 хүртэл наслах чадвартай. Тэдний урт нь дунджаар 3 гаруй метр ба маш удаан өсч томордог. Мөн тэд биогенийн амьдрах орчныг бүрдүүлж, мянга мянган амьд биетэд амьдрал бэлэглэдэг байна.

8.Аварга том яст мэлхий - 255 жил

Аварга том мэлхий нь хамгийн урт насалдгаараа алдартай боловч Адвайтай буюу Алдабра аварга том яст мэлхийн хувьд 255 насалдаг гэнэ. Олон эрдэмтэд түүнийг хамгийн урт насалдаг хэвлийгээр явагч хэмээн тодорхойлжээ.

9. Цэвэс усны сувдан хясаа - 280 жил
Цэвэр усны сувдан хясаа урт насалдаг амьтдын нэг юм. Тэд маш удаан өсч томордог ба энэ бол яагаад тэдний амьдрах хугацаа нь 86-102 жил байдаг болохын гол шалтгаан юм, гэхдээ хэр урт наслах нь хүрээлэн буй орчин, усны чанараас ихээхэн хамаарна. Хамгийн хөгшин цэвэр усны сувдан хясаа 280 настай.

10. Антарктидийн хөвсгөр - 1550 жил

Эрдэмтэн судлаачид энэ амьтныг Антарктидийн далайгаас олсон ба бүтэн зууны турш амьдрах чадвартай болохыг нь давхар олж тогтоожээ. Тэд маш удаан өсч томордог. Зарим нь бүр 1550 насалдаг байна.



Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин