Жил бүрийн 3 сарын 8-ны өдөр буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр иргэд маань ээжүүдээ, эмэгтэйчүүдээ баярлуулдаг сайхан уламжлал тогтоод удаж байна. Үүнтэй холбоотойгоор 3 сарын 8-ны өдөр болох урлаг соёлын арга хэмжээнүүд эрэлт ихтэй байдаг билээ.

Тус баяраар олон өнгө, зүйлийн урлаг соёлыг арга хэмжээ болдог ч үе үеийн хитүүдийг багтаасан дандаа мундагуудын тоглолт хэмээн иргэдийн хамгийн их талархалыг хүлээдэг тоглолт бол Монгол улсын Ардын жүжигчин, Гавьяатуудын нэгдсэн “БАЯРЛАЛАА ЭЭЖЭЭ” тоглолт юм. Монголын энэ цаг үеийн ардын жүжигчин, гавьяатуудын шилдэг хит дуунуудыг багтааж тоглолт үзэхээр ирсэн ээжүүдийн залуу насны дурсамж, сэтгэлийн утсыг хөндөж чаддаг “БАЯРЛАЛАА ЭЭЖЭЭ” тоглолт энэ жил ч мөн дахин тоглогдохоор болжээ.

Эрхэм та “БАЯРЛАЛАА ЭЭЖЭЭ” тоглолтоор ээждээ бэлэг барихыг хүсвэл 3 сарын 8-ны өдрийн 15:00 цагт UB Palace-ийн концертын их танхимд болох аж. Дашрамд дурдахад тус тоглолтын тасалбар “БАЯРЛАЛАА ЭЭЖЭЭ” гэх ил захидал хэлбэртэй хийгдсэн нь хайртай ээждээ сэтгэлийн үгээ илэрхийлэх сайхан боломжийг олгожээ.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин