Хүний биед үзүүлэх архины нөлөөг хүн төрөлхтөн даяар сайн мэддэг ч, энэ дэлхий уухаа больж чадсангүй. Манай эриний өмнөх 10.000 жилийн тэртээгээс эхлээд өнөө цагт улс орон бүрт хүмүүсийн дуртай согтууруулах ундаа байсаар байна. Ингээд исгэлэн ундааны тухай таны мэдэхгүй 5 зөвлөмжийг хүргэж байна.

1. Спиртийн исэлтийн явцад амино хүчлийн задралаас үүсдэг нэг атомт нэгдлэл нь спиртийн бүрэлдэхүүн болж амт, үнэрт нөлөөлдөг. Үүнийг совсны тос гэдэг. Өөрөөр хэлбэл энэ тос нь архины эхүүн үнэр, шарталтын шалтгаан болдог.

2. Ихэнх ногоо, бараг бүх төрлийн жимсэнд бага зэргийн спирт агуулагддаг. Гэхдээ совсны тосны агууламжгүй учир бидэнд мэдэгддэггүй.

3. Дэлхийн хамгийн үнэтэй архи 3.75 сая долларын үнэтэй ажээ. Дээрхи тосны агууламжны хувийг бууруулж чадсан анхны сархад бөгөөд тэрхүү гайхамшгийг эхлээд мөс, дараа нь скандинавын хус модноос гаргаж авсан нүүрс, эцэст нь буталсан алмааз болон үнэт чулуун дундуур дамжуулан шүүжээ.

4. Спиртийн тосны үнэр, амтыг дарах зорилгоор коктейл үүссэн түүхтэй. Коктейл хэдийгээр совсны тосны үнэрийг дарах ч шартуулах асуудлыг шийдэж чадаагүй.

5. Спиртэн дэхь тэрхүү тосыг хөлдөөлтийн аргаар ялгаж авдаг.

Харин Монголд анх удаа гүн хөлдөөлтийн цагаан архи үйлдвэрлэж эхэлсэн байна. Тусгай жороор улаан буудайн альфа зэрэглэлийн спиртийг зөөлрүүлсэн гүний цэнгэг устай найруулан бэлтгэж спиртийн хоруу чанарыг гүн хөлдөөлтийн аргаар цэвэршүүлэн шүүж үйлдвэрлэжээ. Уг технологиор шүүж үйлдвэрлэх нь энгийн архийг үйлдвэрлэх явцаас цаг хугацааны хувьд хэд дахин урт байдаг байна. ULTRA PREMIUM зэрэглэлийн энэхүү шинэ бүтээгдэхүүний борлуулалтын утас болох 80519090 дугаарт холбогдон хүргүүлэн авч дээрх мэдээллийг авсан юм.

Шартуулах асуудлыг шийдсэн хэдий ч согтоох үйлчилгээг нь шийдэж чадаагүй нь ойлгомжтой. Тиймээс хэдий сайн гэсэн ч хэрэглэхгүй л байвал сайн.

Спиртэн дэхь тосны агууламж нь шарталтын гол үүсвэр болдог учраас энэ асуудлыг гүн хөлдөөлтийн аргаар шийдсэн нь шинжлэх ухааны нэг арга гэнэ.

Хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд хортой. Монголчууд цагаан сараа архигүй тэмдэглэх санаачилгыг дэмжих хүмүүс улам бүр нэмэгдсээр байна. Манай сайтын зүгээс цагаан сар болон бусад баяруудыг архигүй эрүүл тэмдэглэхийг уриалж байна.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин
Зочин    [45.117.35.17]   1-р сарын 30, 2019
үнэ хэд вэ
Зочин
Зочин    [103.11.194.180]   2-р сарын 01, 2019
сая энэ хавиар үзэгдээд л өнгөрлөө.Үнэ ханшаа тавь хө хаанаас авахаа хэл хө
Зочин
Зочин    [66.181.161.30]   2-р сарын 01, 2019
Ямар үнэтэй хаана бгаа вэ
Зочин
Зочин    [203.91.115.55]   2-р сарын 01, 2019
Архины орц найрлаганы донтуулах талыг нь бичээч.!! архи үйлдвэрлэгчийн сурталчилгааг хийж байхаар ард олноо бодооч!!!
Зочин