ШАНАЛАХГҮЙ БАЙХЫН АРГАГҮЙ ШАЛТГААН

Сумын төв бүрийн сургууль, цэцэрлэг, соёлын төв, номын сан, спорт заал, дотуур байрнаас эхлээд аймаг нийслэлд музей, театр, спорт ордон, шинжлэх ухаан, инноваци, технологи, үндэсний өв соёл, зан заншил гээд энэ бүгд бүхэлдээ БСШУСЯ гэх ганцхан яаманд харъяалагадана. Дэлхийд улсынхаа нэрийг өргөдөг урлаг спортын одууд, шинжлэх ухааны эрдэмтдийн амжилт ч энэ яамны бодлого шийдвэрээс хамаарна.

Төсвөөс цалинждаг иргэдийн 97.123 нь энэ салбарын ажилчид. Үүний дээр цэцэрлэгийн насны 277.990 хүүхэд, дунд сургуулийн 625.930 сурагчид, их дээд сургуульд суралцаж байгаа 155.248 оюутан гээд багц тоо гаргавал Монгол улсын нийт хүн амын 36.4% нь энэ яаманд шууд утгаараа хамаарна. Үлдсэн хэсэгт нь ч гэсэн хамааралтай. Иймээс энэ асуудал У.Хүрэлсүхийн хэн нэгнийг зүгээр нэг шагнах бялуу биш. Ирээдүйн хөгжлийн бодлогын асуудал.

Хоёрхон жилийн хугацаанд 3 сайдын гар дамжиж, 3 том бүтцийн өөрчлөлт хийж хүндээр шархдаад өнөөдөр 4 дэхь сайдаа хүлээгээд хэвтэрт байгаа энэ яамыг одоо хэнээр удирдуулах вэ? Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спорт гэдэг чинь угтаа 4 өөр салбар. Энэ дөрвөөр дагнаж бэлтгэгдсэн хүн Монголд байтугай дэлхийд ч байхгүй. Билл Гейтс, Стив Жобс, Жак Ма, Далай лам ч ийм супер биш. Гэхдээ л богино хугацаанд үр дүнтэй менежмент хийж чадах хүнийг хайж Хүүк хөнжилдөө шаналж байгаа юм.

ПАРЛАМЕНТИЙН ГАДНААС ТОМИЛВОЛ
Өөрийнхөө PR-ийг бодвол гаднаас олж ирээд томилмоор байдаг уг нь. Бүр намаасаа ч гарч гаж сэтгээд Дангаасүрэнгийн Энхбатыг авчирч томилоод ганган харагдаж болно. Угаас мань эр агуулга чанараас илүүтэй харагдах хэлбэрийг аравнайлуулаад шүтэж явдаг гэмээр хүн. Харамсалтай нь засгийн газрын бодлого шийдвэр олонхиороо гардаг. Тэгэхээр ганц дээлтэй Д.Энхбат шиг хүн энэ засагт тэнэж яваад төөрч ирсэн хэрмэл гийчин шиг л байна. Аргамжаан дотор байгаа салбарыг ахиад чөдөрлөхийн нэмэр учир гаднаас бол угаасаа дэмий болно.

ЭСРЭГ 27-ИЙН БҮЛГЭЭС ТОМИЛВОЛ
Дайн эхлүүлсэн хурандаа дайсантайгаа янагладаггүй. Өвөрт нь орж аальгүйтчихээд өглөө нь түгжилддэг Цогзолмаа шиг юмнуудтай ахиж зууралдах хүн биш Хүүк.


ФРОНТИЙН 37-ИЙН БҮЛГЭЭС
Тэгэхээр хүссэн ч, эс хүссэн ч дотроосоо #searching… Энэ бүлгийг нарийвчилсан имра шинжилгээнд оруулж бодит нөхцөл байдлыг харцгаая.


ШАГНАЛАА АВААД ХООЛОНДОО ОРЧИХСОН ДАРААХЬ ХҮМҮҮС
САЙДАД ЯРИГДАХГҮЙ


МЭРГЭЖИЛ ТУРШЛАГААРАА ЗОХИЦОХГҮЙ
ӨӨРСДӨӨ Ч ГОРИЛОХГҮЙ ХҮМҮҮС


ӨӨРӨӨ ХҮСЭГЧИД

М.ОЮУНЧИМЭГ

Ахиж парламентад суух боломж олдохгүй байж мэдэх тул авирч болох бүх олсыг харж амжихыг хичээж байгаа. Тэгээд ч Байнгын Хорооны даргын шагнал нь тэрний хувьд дээд хязгаар. Сайд гэдэг чинь санаж хүссэн бүхний хивдэг боов биш.

Г.МӨНХЦЭЦЭГ


Энэ хүнийг Хүүк сайдаар шагнах хоёр шалтгаан бий.

  • б.) Бүх түвшинд жендер яригдаж байгаа энэ цагт эмэгтэй сайдыг эмэгтэйгээр солих далимаар өөрийг нь Ерөнхий сайд болгохоос эхлээд өнөөг хүртэл тэрсэлж байгаа 32-ийн бүлгийн хүчийг сулруулж өөрлүү нь ирж хүч нэмсэн зоригийг нь шагнах. Уг нь энэ мэтийн хүний шагналын өрийг Боловсролын сайдаар бартердаж засгаа гутаахгүйгээр жинхэнэ болороор цом хийлгэж шагнаад Г.Мөнхцэцэгийг аргалчихаж болно шд.
    а.) Мөнхцэцэгийг сайд болгочихвол өнөөдөр М.Энхболдын буланд шахагдаад байгаа хоригдол шиг 27 гишүүнд “ОДОО ОЧЧИХ ЮМ БОЛ ӨНӨӨДӨР БИШ Ч ХЭЗЭЭ НЭГ ӨДӨР ШАГНУУЛАХ ЮМ БАЙНА...” гэсэн тэдний сэрлийг хөдөлгөх давуу талтай.
  • БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН БОЛОМЖИТ ХУВИЛБАР

    34. Т.АЮУРСАЙХАН
    Англи, Орос, Турк, Япон хэлтэйгээс гадна энэ парламентийн хамгийн өндөр боловсролтой цөөн гишүүдийн нэг. БСШУСЯ-нд дутагдаж байгаа менежментийн докторыг тэр хамгаалчихсан нь гартаа ТҮЗ хөзөртэй гэсэн үг. Энэ салбарын бугшсан идээ бээрийг бүлт шахах улс төрчийн эр зориг ч бий.

    Гэхдээ очихоосоо илүү очихгүй байх шалтгаанууд бас бий. Ж.Эрдэнэбатын засгийн газрыг унагаах гарын үсгийг цуглуулсанаас эхлээд МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцлийн эхний шанг түүчээлэн татсан болохоор түүнд дайсан олон. Ядаж л дэмжихгүй 27 кноп бий. Бас сайдын суудалд горилоогүй гэдгээ аль эрт хэлчихсэн. Сайд болж балбуулсанаас илүү парламент дахь тэмцэлдээ хүч нэмж Л.Оюун-Эрдэнэтэйгээ дөрөө харшиж хатирч явах нь илүү зохино.

    35. Н.УЧРАЛ
    Эрх зүйч, Бизнесийн Удирдлагын магистр, Түүхийн Ухааны доктор. Түүний эхэлсэнээс өнөөг хүртэл түүх энэ салбараас ургасан. Ураг удмаараа энэ салбарт мэргэшсэн гээд олон давуу талтай. Одоогийн парламентад ШУ, инноваци, технологийг оройлон дуугарч, анхааран ажилладаг цор ганц гишүүн. Энэ нь уг нь энэ яаманд дутагдаад байгаа амин дэм л дээ. Тэгэхээр түүний боловсрол, сэтгэл, амбиц, эр зориг, эрч хүч гээд бүх л талаараа энэ салбарт ганган зохино. Сөрөг тал гэвэл “Ашиг сонирхлын зөрчил” гэх үг л түүнд чөдөр болно. Аавынх нь авсан ЖДҮ-г УИХ-ын гишүүд түүнтэй бас нааж ойлгоогүй л бол эсрэг бүлэг ч, өөрийн бүлэг ч түүнийг дэмжинэ. Ингэвэл БСШУСЯ гэх том хөлөг онгоц эр зориг, эрч хүч, эрдэм мэдлэг, менежментээр хурцлагдсан залуу капитан удирдаж ч магадгүй.

    36. Л.ОЮУН-ЭРДЭНЭ
    Сэтгүүлч, Эрх зүйч, Улс төр судлаач, Төрийн Удирдлагын магистр, Боловсрол Судлалын магистр, Харвард төгсөгч залуу парламентч бас л гоё сонголт. Гэхдээ бүлгийн гол тэмцэгч алсын нүүдлээ нэг сайдын суудлаар зольж эрсдэл хийхгүй байх. Түүнд өнөөгийн сайдын суудлаас илүү том амбиц, боломж байгаа. Тэгэхээр Оюун-Эрдэнийн хувьд энэ сайдын суудалд очиж болох хамгийн боломжит кондидат нь мөн боловч энэ цагт хамгийн боломжгүй хувилбар харагдаж байна.

    37. Х.НЯМБААТАР
    Боловсрол судлалын магистр, Эрх Зүйч, Их Сургуулийн багш. Төрийн удирдлага, хууль зүйн ухааны докторант. Төрийн ажлыг шат болгонд нь хашсан туршлагатай ид өсч яваа эрч хүчтэй нэгэн. Монголын эдийн засгийн төв болох хотын даргад яригдаж байсан толгойд нэг яамны бодлогыг зурчихаж чадна. Женкотой ойр Сумъяабазарын хүн гэдгээр нь Ерөнхийлөгчийн дэмжих бичиг жин дарна. Танхимын нөхөд нь дэмжвэл буруу сонголт бас биш. Ер нь энэ салбарын асуудлыг одоо захиргааны аргаар биш хуулийн аргаар шийдэх гарц бий.

    Сэтгэгдэл

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
    Зочин
    Зочин    [202.21.124.131]   12-р сарын 07, 2018
    Давхар дээлгүй, боловсролтой мэргэжилийн хүмүүс томилох зүрх зоригтой бгаарай. Сайдаас ховхлонгуут, гишүүний эрхээрээ далайлгаад хөгийн бна штэ. Цогзолмаа, Ж.Батэрдэнэ шиг.
    Зочин