УИХ-ын гишүүн Д.Муратын гаж гэмээр ёс бус үйлдэлийг нотлох зураг, чат, материалуудыг түүнтэй янаг амрагийн харилцаатай байсан Б.Бахытгүл олон нийтэд дэлгэх хүсэлтээ илэрхийлж сэтгүүлчдэд илгээсэн байдаг. Тухайн үед Б.Бахытгүл "УИХ-ын гишүүн хүн ийм ёс зүйгүй авир гаргаж байгааг би тэвчиж чадахгүй. Д.Мураттай эцсээ хүртэл тэмцэнэ"... хэмээж байсан нь ердөө зорилгодоо хүрэх гэсэн заль байсан бололтой. Учир нь Д.Муратыг буулган авч удаа дараа их хэмжээний мөнгө авч эвлэрсэн гэх яриа үнэний ортой болж таарав. Үүнийг нотлох мэт дараахан нь түүний тэмцэл зогссон төдийгүй тэд нэг тал болсон. Харин эдгээр материалыг хууль бусаар олж авч, зөвшөөрөлгүй нийтэд дэлгэсэн гэж буруутгагдаад байгаа сэтгүүлч Д.Майцэцэг дээр хамаг буруу тохогдоод үлдсэн.

Д.Мурат, Б.Бахытгүл нар хамтдаа амарч зугаалж явна гэсэн яриа үнэн болох нь нотлогдоогүй ч хэн ч цуурхал гэсэнгүй. Түүнээс үүдэн:

- Б.Бахытгүл бяртай хүүхэн юм аа. Д.Муратаасаа мөнгөө салгачихаад бүр өөрийг нь хүртэл өөрийн болгоод авчихаж. Тэдний паянг Солонгосын сериал хийдэг студируу явуулах хэрэгтэй... гэсэн шог яриа гараад амжив.

Ямартаа ч янаг амрагийн хөнжлийн халуун салхинд эхэлж оногдсон азгүй сэтгүүлчийг бусдын нууцыг хууль бусаар олж авсан эсэхийг нь шүүж цагаатгахыг харах л үлдэв.

Б.Бахытгүлийн паян үргэлжилсээр...

Тэр эцсээ хүртэл тэмцэнэ... гэж хэлсэнийхээ хэдхэн хоногийн дараа дуугүй болсон. Түүний тэмцэл эхний хагастаа дарагдсан шалтгаан юу байв?

Д.Мурат гишүүний ёс бус үйлдэлүүдийг нотлох материалуудыг Б.Бахытгүл нь нийтэд дэлгэх хүсэлтэйгээр сэтгүүлчдэд тараахад Д.Майцэцэгт мөн очсон байдаг.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин
Зочин    [202.9.47.177]   8-р сарын 09, 2018
ямар эмгэнэлтэй юм бэ. сэтгүүлчид ямар буруу байнаа.
Зочин