МОНГОЛЫН ТҮҮХЭНД ӨӨРЧЛӨЛТ АВЧИРСАН ЗАЛУУ ҮЕИЙНХЭН

Залуу Модун 2.000 жилийн тэртээ хайртай морь, хайртай хатан, харийн хатны нөлөөнд автсан эцэг гурвийнхаа амийг зольж Монголын анхны төр, дэлхийн хүчирхэг төрт улс болох ХҮННҮ ГҮРЭН-ийг байгуулж байв.

Залуу Тэмүүжин 13-р зууны тэртээ ганцаардлын туйлаас босч тарж бутарсан Монголчуудыг эмхэлж Их Монгол улсыг байгуулж дэлхийг засаглах Их Засаг хуулиа тунхаглаж байв.

Бодоо, Данзан тэргүүтэй үе тэнгийн долоон залуу 100 жилийн тэртээ Манжийн эрхшээлд 250 гаруй жил амьдарсан Монголчуудаа сэрээж 1921 онд ардын хувьсгалыг хийж тусгаар тогтносон Монгол улсыг тунхаглаж байв.

27 настай Санжаасүрэнгийн Зориг тэргүүтэй залуу үеийнхэн 1989 онд ардчилсан хувьсгалыг хийж өнөөдрийн эрх чөлөөт нийгмийн түүчээ болж байв.

Түүхийн бодит баримтуудаас харахад тухайн цаг үе болгонд эрс өөрчлөлт, шинэчлэл, хувьсгалыг залуу үеийнхэн нь хийж байжээ.


ДЭЛХИЙН ШИНЭ ҮЕИЙНХЭН ӨНӨӨДӨР

31 настай Жюзеп Контиг Италийн ард түмэн Ерөнхий сайдаараа сонгосноор улс төрийн хүнд хямралаа эцэс болголоо.

39 настай Эммануэль Макроныг Францын ард түмэн Ерөнхийлөгчөөрөө сонгон улсаа удирдуулж шинэ үед итгэл хүлээлгэлээ.

Канадын ард түмэн мөн залуу үедээ итгэл хүлээлгэж Жастин Трюдог Ерөнхий сайдаар сонгосноор үр дүнд нь улсынхаа эдийн засгийг 28%-иар өсгөж чаджээ.

27 настайдаа Австрийн Гадаад хэргийн сайд болсон Себестьян Курцыг Австрийн ард түмэн 30 настайд нь намын даргаар сонголоо.

Хойт Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун хүчирхэг Америк гүрэнтэй хамтран дэлхийг энх тайван байлгах үйлсэд хамтран зүтгэх хэлэлцээр хийж улсаа шинэ замналруу хөтөлж дэлхийг шуугиуллаа.

Ийнхүү дэлхийн улс үндэстнүүд залуу үедээ итгэл хүлээлгэн өдрөөс өдөрт хөгжлийн шинэ шатруу явж байна. Мэдээлэл технологи дээр суурилсан эдийн засгийн өрсөлдөөн, хөгжлийн хурдыг залуучуудынхаа мэдлэг боловсролыг ашиглаж дэлхийтэй өрсөлдөх шаардлагын өмнө бид зогсож байна. Монголын улс төрд хэдхэн хүнийг ээлжлэн, улирааж сонгосноос үүдсэн улс төрийн гүн хямралд ард түмэн цэг тавих ЦАГ БОЛСОН.

ЭНЭ ЦАГИЙН ШИНЭ ҮЕИЙНХЭН

Монголын 1.3 сая залуучуудаас өнөөгийн нийгмийн ачааг голлон үүрэх ээлжээ авч буй үеийнхэн бол 70, 80-аад ОныхоН билээ. Эдгээр 600.000 гаруй нэг үеийн залуучуудын дунд улс төрд зүтгэх 80 залууг онцолж FOCUS-80 төслийг эхлүүллээ. FOCUS-80 төсөл нь шинэ үеийн 80 улс төрчийн үзэл санаа, үйл хэргийг уламжлалт ба олон нийтийн сүлжээ гэсэн хэлбэрүүдээр дамжуулан хүргэх бөгөөд энэ удаад шинэ үеийн 40 улс төрчийг нэрлэж байна.

Үлдсэн 40 залуу улс төрчийг удахгүй нэрлэнэ.

FOCUS-80 progect

ШИНЭ ҮЕИЙН ТӨЛӨӨ ЧИН ШУДАРГААР ЗҮТГЭХ
АСЧ БУЙ ЭНЭ ҮЕИЙНХЭНД ХҮЧ БИЙ

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин
Зочин    [43.242.242.51]   7-р сарын 02, 2018
asdfa sdf
Зочин
Зочин    [43.242.242.51]   7-р сарын 02, 2018
asdfasdfasdf
Зочин
Зочин    [43.242.242.51]   7-р сарын 02, 2018
2adsfsadf
Зочин
Зочин
Зочин    [43.242.242.51]   7-р сарын 02, 2018
341234
Зочин