Монополь эрхээ далимдуулсан өндөр үнэтэй мөртлөө үйлчилгээ муутай гэгддэг хүүхдийн паркийг тойрсон асуудал улам л даамжирч байна. Өнөөдөр Хүүхдийн паркийн эргэдэг пуужин тоглоом хугарч дотор нь байсан олон бяцхан хүүхдүүд гэмтжээ. Хөгжилдөх гэж очоод хүнд гэмтсэн хүүхдүүдийн цусыг арчиж мөрөө баллах гэсэн паркынхан ихэд сандарч байгаа гэнэ. Үүнийг харсан гадаадын жуулчин:

- Ийм тоглоомон дээр бид чихмэл тоглоомоо ч суулгахгүй. Монголоос өөр оронд энэ газрын эздийг цаазаар авна... хэмээн уулга алдсан гэнэ

Паркын тоглоомуудад стандартад тэнцэх тоглоом нэг ч байхгүй гэдэг яриа үнэн болохыг баталсан нэгэн харамсалтай үйл явдал боллоо. Иймээс үйлчилгээний чанартаа анхаардаггүй паркын тоглоомон дээр хүүхдүүдээ тоглуулахгүй байхыг анхааруулж байна.


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин