Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн магистрын хөтөлбөрийн оюутнууд “Нийгмийн хариуцлагын хүрээнд” нийгэмд чиглэсэн төсөл хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг. 2018 оны төслийн зорилгын хүрээнд Монгол улсад сүүлийн жилүүдэд тулгамдаад буй мэргэжил сонголтын асуудлууд, тэр дундаа асран хамгаалах аав, ээжийн үүрэг дутмаг байдаг асрамжийн төвийн ахлах ангийн сурагчдын ирээдүйн ажил мэргэжлээ тодорхойлоход туслах, чиглүүлэх, дэмжихэд чиглэсэн нэг өдрийн сургалт, лекц, үйлдвэрийн аялал бүхий “Надад зорилго бий” төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна.

Уг төслийн хүрээнд 6-р сарын 9-ны өдөр Ramada зочид буудлын хурлын танхимд асрамжийн газарт харьяалагдах хүүхдүүдэд

  • ·“Дейл Карнеги Трейнинг” Монгол дахь салбарын үүсгэн байгуулагч Э.Чинзориг: Ирээдүйгээ хэрхэн зөв төлөвлөх вэ?
    • ·“Жэт Кидс” цэцэрлэгийн EQ хөтөлбөр хариуцагч багш, сэтгэл судлаач Ж.Амар
  • Өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн онцлог

    • ·“Голомт банк”-ны бизнес төв санхүүгийн боловсролыг багаас нь төслийн сургагч багш З.Нямсайхан

    Санхүүгийн боловсрол

    • ·“Карьер хөгжлийн төв”-ийн үнэлгээний мэргэжилтэн багш Р.Энэбиш

    Мэргэжлээ хэрхэн сонгох вэ? сэдвүүдээр зөвлөгөө лекц сургалтанд хамрагдуулан мөн бодит ажлын орчин “Говь” компанийн үйлдвэртэй танилцах аялалыг зохион байгуулах, мөн хүүхэд бүрт хуримтлалын хадгаламжийг нээж өгөх арга хэмжээ болох юм байна.

    “Надад зорилго бий” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гүн туслалцаа үзүүлэн ирээдүйн зорилгодоо тэмүүлж буй хүүхэд залууст оюуны үнэтэй хувь нэмэр оруулж, урам зориг, итгэл найдварыг бэлэглэж байгаа “СЭЗИС”, “Жэт Кидс” цэцэрлэг, “Говь” ХК, “Монос” групп, “СОС Хүүхдийн хотхон Монгол”, “Өнөр бүл” хүүхдийн төв, “Голомт” банк, “Дейл Карнеги төв”, “Рамада” зочид буудал, “Карьер хөгжлийн төв”-ийн хамт олон, Д.Гэрэлмаа Ц.Урантөгс, Б.Энхмаа, Э.Цогбаяр, Б.Сүхбат, Г.Баярмагнай, Ж.Хишигжаргал нартаа гүнээ талархал илэрхийлж байна.

    Дэлгэрэнгүй мэдээллийг 9902-1788 утсаар лавлана уу.

    ЗОРИЛГОТОЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ҮРГЭЛЖ ХАМТДАА

    Сэтгэгдэл

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
    Зочин