УИХ-ын гишүүн Д.Муратад Эрүүгийн хуулийн 11.6 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд уг хэрэг шүүхэд шилжихэд бэлэн болсон ч яллагдагч Д.Мурат нь хэргийг шүүхэд шилжүүлэхэд санаатайгаар саад учруулж байгаа гэнэ.

Хэргийн оролцогч буюу хохирогч, яллагдагч нарын эрх тэгш байдлыг хангах үүднээс хэргийн материалыг тэдэнд танилцуулсаны үндсэн дээр шүүхрүү шилжүүлж, шүүх хянан шийдвэрлэж тохирох ялыг оногдуулах ёстой. Гэвч Д.Мурат нь санаатайгаар хэргийн материалтай танилцахгүй зугтаж байгаа нь төрийн өндөр сэнтийд сууж хууль баталж суугаа түшээгийн хувьд хуулиа дээдлэхгүйгээр зогсохгүй маш ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа учир УЕП-ын газраас түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлэхээр болсон гэнэ. Тэгэхээр УИХ-ын гишүүн Д.Мурат бүрэн эрхээсээ түдгэлзэх нь ойлгомжтой боллоо. Учир нь УИХ-ын тухай хуулинд хэдхэн хоногийн өмнө нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд уг хуулийн 6.9.2-т УИХ-ын гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан.

Хэрвээ Д.Мурат 2017 оны 09-р сарын 17 хүртэл баригдахгүйгээр оргож зугтаж чадах бол энэ хэрэг хэрэгсэхгүй болно. Хуулийн байгууллага түүнийг зугтах боломжийг нь өгч 9-р сарын 17-нийг хүртэл хүлээхгүй нь ойлгомжтой.

Хамгийн сүүлийн мэдээллээр сураггүй мэт зугтаж яваа УИХ-ын гишүүн Д.Мурат нь дотны найз Ж.Батзандангийн төрсөн өдрөөр хүрэлцэн ирж тэд хамтдаа наргисан гэх мэдээлэл байна.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин