Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо Жуковын талбай дээр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байсан бол энэ удаад Монгол улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригт өргөдөл гаргаж мөн цахим захидал илгээжээ. Захидлыг бүрэн эхээр нь нийтлэв.

Монгол Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг танаа:

Өндөр төрийн илэрхийлэл болж, иргэн хүний эрх ашиг, шударга үнэнийг дэнслэгч шүүх засаглалын тэргүүн таны энэ өдрийн амгаланг айлтгая.

Монгол Улсын Үндсэн Хууль болон Олон Улсын Гэрээ, бусад хууль тогтоомжуудыг илтэд зөрчсөн төрийн албаны шударга бус шийдвэрийг хүчингүй болгуулахаар бидний хэдэн нөхөд болох Монгол улсын иргэд (Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо) олон төрийн нүүрийг үзэж, олон шатны шүүх дамжиж яваа билээ.

Бид төрөөс шударга бус юм огт хүсээгүй бөгөөд гагцхүү өмнөх хууль бус шийдвэрээ эргэн харж засаж залруулж иргэдээ үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, хуулиа мөрдөж амьдрах боломжоор хангаж өгөхийг хүсч, арга мухардан шаардлага хүргүүлж, тэмцсээр ирсэн юм. Бидний эрх ашгийг сонсож, хуулийн дагуу, үнэнийг дэнсэлсэн шударга шүүхийн тогтоол болох Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн тогтоол 2008 оны 09-р сарын 22-нд (дугаар 112) гарсан байхад түүнтэй ижил нөхцөлтэй, нэг жагсаалтанд бүртгэлтэй орон сууцнуудын асуудал дээр шат шатны шүүхүүд шударга бус шийдвэр гаргаж байгаа нь иргэдээ ялгаварлан хандсан хэлбэр гэж ойлгож байна. Энэ үндэслэлээр танд гомдол гаргасан билээ.

Ийм учраас таныг Үндсэн Хууль, ОУ-ын гэрээ, бусад хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангах үүднээс энэ асуудалд нухацтай хандахыг хүсч байна. Шударга шийдвэрийг зориг гарган шийднэ хэмээн итгэж байна.

Хүндэтгэсэн:

ТҮРЭЭСИЙН БАЙР ЭЗЭМШИГЧДИЙН
ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ХОЛБОО ТББ-ын тэргүүн,
нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Б.БАТЦЭЦЭГ


Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн тогтоол. 2008 оны 09-р сарын 22 дугаар №112

Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн тогтоол. 2008 оны 09-р сарын 22 дугаар №112

Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн тогтоол. 2008 оны 09-р сарын 22 дугаар №112

Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн тогтоол. 2008 оны 09-р сарын 22 дугаар №112

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин