Бодох нь ээ
Тайга шиг бөглүү сэтгэлдээ төөрч явсан байдаг
Бодох нь ээ
Тэнгэр шиг тунгалаг хүмүүсээс ухаарлыг цуглуулсан байдаг
Бодох нь ээ
Ижий шиг аялгуун дотроос нулимсаа нэрсэн байдаг
Бодох нь ээ
Ирэхгүй хэн нэгнээр дутаад дурсамжаа хүлхсэн байдаг
Бодох нь ээ
Инээсэн уурлaсан бүхэнд нэг л янзаар хандсан байдаг
Бодох нь ээ
Ивээл жилгүй ч тэд арга билгээрээ амьдaрсан байдаг
Бодох нь ээ
Цонхны цаадах бүсгүйн гунигийг цонхны наанаас мэдэрсэн байдаг
Бодох нь ээ
Цаг хугацаанд элэгдэж буйгаа цаг тутамд л бодмооргүй байдаг.

Яруу найрагч Т.НАРАНХҮҮ

Булган нутгийн яруу найрагч Т.Наранхүү


Яруу найраг бичих бүү хэл уншиж сонсох хүн ховор болсон энэ цагт Булган нутгийн эгэл малчны гэрээс Т.НАРАНХҮҮ хэмээх найрагч залуу тодров. Ийм даруу төрх тийм билэг танхай авъяасыг, биендээ ахадсан гэмээр мэдрэмжийг яаж тээж явдаг бол гэж бодохоор. Т.Наранхүүгийн шүлэг сэтгэл дулаацуулах галтай, сэтгэл ганцаардуулах гунигтай, сэтгэлд часхийх амттай. Ер нь авъяас гэдэг биендээ баригддаггүй солиотой...


Энэ жил бол дэлхий даяар нүргэж буй VOICE шоу-нд Монголын залуус оролцож мөрөөдлөө биелүүлсэн, авъяастнуудын амжилтын жим зурагдсан түүхэн жил байлаа. Дуучин ард түмэндээ энэхүү боломжийг олгосон шидтэн гэмээр хүчтэн нь МОНГОЛ HD телевиз байв. 

Яруу найрагч Т.НАРАНХҮҮ энэхүү шоунд оролцож, яруу найрагч хүн бас дуулж болдогийг тунхагласан юм. Шоуны эхний шалгаруулалтанд түүний хоолой шүүгчдийн сэтгэлийг хэрхэн хөдөлгөснийг эргэн санацагаая.


Эхний шатанд тэр VOICE-ийн бяр чадал, хүчээ харуулсан бол дараагийн шатанд дуэль хийсэн Уранчимэгийн хамтаар уянгийн дууг гайхалтай дотор сэтгэлээ илэрхийлж дуулцгаасан юм. Тэдний драм гэмээр battle үзэгчдийн сэтгэлийг соронзон мэт татав.


Түүний хамтрагч Уранчимэг хэдийгээр хасагдсан ч одоо Т.Наранхүүг энэ шоунд дэмждэг гэв

Тэрбээр Монгол дуунуудаа дуулж байгаа нь үзэгчдийн сэтгэлийг татаж байгаа. Монгол ахуйгаа сэтгэлдээ урлан яруу найраг бичдэг түүний voice-д Монгол дуу зохицож байна гэж жигтэйхэн. Монголд зохиогдож байгаа дэлхийн шоуны тайзан дээр Монгол дууны аялгуу эгшиглэж үзэгчдийн таашаалд төгс зохицож байгаа нь бүр жигтэйхэн. Дараагийн шатанд тэр ямар Монгол дуу сонгох бол?


Өндгөн дотроос ангаахайн дууг сонсох гэж
Өдөр бүр мэдрэмжээ толь шиг зүлгэдэг би
Өндрөө авсан шувуу амиа золихыг үзэх гэж
Өвсөн дунд өөрийгөө цэрэг шиг нуудаг би

Төрөх үхэх нь энгийн болсон хорвоод
Төөнөх халуун сэтгэлтнийг бараадаж яваа юм би
Төгөлдөр хуурын даралт шиг хоёр өөр хүмүүнээс
Төсөөлөшгүй олон араншинг мэдэрч яваа юм би

Дотоод тэнхлэг дээр минь ус урсаж гал дүрэлзнэ
Дор нь ивсэн хөндүүрлэл элгэн тушаа уй дусаана
Мэдрэмж гэдгийг чинь үхэхдээ хундгалж уумаар
Миний төсөөлөлөөс давсан хэцүүхэн там юмaa заримдаа.

Яруу найрагч Т.Наранхүү


Тэр эхний шалгаруулалтанд тэнцэж үлдэхдээ Д.Отгонбаяр шүүгчийн багт орсон нь зөв сонголт байв

Т.Наранхүүгийн VOICE-ийг шоуны ялагчдын өрсөлдөөнд шүүгч Д.Отгонбаяр үлдээх үү, эсвэл үзэгчдийн санал үлдээх үү...


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин
Зочин    [66.181.160.24]   5-р сарын 03, 2018
Наранхүүдэй амжилт. Анхдагч ш дэ
Зочин
Зочин    [180.149.98.106]   5-р сарын 04, 2018
амжилт
Зочин
Зочин    [139.5.218.20]   5-р сарын 04, 2018
ХҮНИЙ АМЬДРАЛД ЗАЛУУСЫН ӨНГӨ ТӨРХИЙГ ЭНЭ ЦАГ ҮЕД ҮЛГЭРЛЭЖ ШИЛДГЭЭС ШИЛДЭГ БАЙХ БОЛОМЖ Наранхүүд би Гэхдээ амжилтыг бүгд л хичээж бий болгох учир шудрага үнэлгээ тэдэнд чухал.Сайн зүг...
Зочин
Зочин    [66.181.187.146]   5-р сарын 04, 2018
Ta shuu amjilt husie
Зочин
Зочин    [85.117.121.249]   5-р сарын 05, 2018
Eoo yaachvaa neree aimar nice duulah yuma
Зочин