Таны түүхийг харахад олон салбарт ажилласан, ялангуяа менежментийн зөвлөх ажил гэхээр нийтлэг биш сонсогдож байна, таныг тодорхойлбол?

Миний хувьд менежментийн зөвлөх буюу байгууллагын хөгжил, хүний хөгжлийн чиглэлээр сүүлийн 15 жилийн хугацаанд Эм Си Эс грүп, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Дэлхийн банк, Монголын менежментийн зөвлөхүүдийн институт зэрэгт олон улс орны хүлээн зөвшөөрөгдсөн зөвлөх мэргэжилтнүүдээс суралцах, нэг багт хамтран Монголын салбар салбарын хэдэн арван компаниудад менежментийн төслүүд хэрэгжүүлж ирсэн.

Өөр өөр салбарт, олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн экспиртүүдтэй нэг багт ажиллаж, хүнийг хөгжүүлэх замаар бизнесийн үр дүнг авчрах ажил нь энэ салбарт намайг чиглүүлсэн.

Аливаа байгууллагын менежментийн хөгжил нь тэнд ажиллаж байгаа хүмүүсийн хөгжлөөр тодорхойлогддог, өөрөөр хэлбэл ялгаатай нөхцөл байдал буюу тогтсон компани, дөнгөж үүсч байгаа компани, уналтын шатандаа яваа компани гэх мэт онцлогоос хамаарч тэнд залуу туршлагагүй хүмүүс, эсвэл англи хэлээ хөгжүүлэх, эсвэл мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх хэрэгцээтэй гээд олон янзын хүмүүстэй ажиллах, тэднийг хөгжүүлэх замаар бизнесийн үр дүнг сайжруулах тухай юм.

Дээрх нөхцөл байдал нь цаашид бидний анхаарлыг хүний хөгжлийн үндсэн хоёр чиглэлд (бизнесийн болон англи хэлний) хандуулж улмаар англи хэл суралцах хэрэгцээтэй хүмүүст зориулсан бизнесийн модел болох Хаус системийг хөгжүүлж зах зээлд танилцуулахад хүргэжээ.

Англи хэл, эсвэл бизнесийн чиглэлээр суралцаж буй хүмүүст зориулсан олон сургуулиуд байна, харин танай институт РАДАР Хаусыг зах зээлд танилцуулсан, яагаад?

Англи хэл ч бай бизнесийн чиглэлээр ч бай хүнийг хөгжүүлэх тухай ярихын тулд хүн хэрхэн суралцдаггүй вэ, хүнийг хэрхэн суралцуулдаггүй вэ, таныг суралцаж хөгжүүлэхгүй байхын төлөө санаатай болон санамсаргүй ямар хүчин зүйлүүд “хамтран хүчин зүтгэдэг” талаар эргэн харж бодож үзэх нь Хаус системийн онцлогийг ойлгох, эргэлт буцалтгүй хамгийн үр дүнтэй арга зам гэдгийг хүлээн зөвшөөрөхөд туслах болов уу.

Хүнийг хэрхэн сургах тухай бус харин хүнийг хэрхэн суралцуулдаггүй вэ, суралцаж хөгжихийн эсрэг ямар хүчин зүйлүүд “хамтран хүчин зүгтгэдэг” тухай ярих нь гол сэдэв юм.

Бритиш консул, Кэмбридж, Оксорд, Харвард, Гүүгл болон сүүлийн 100 жил дэлхийг ноёрхож буй Проктер энд Гэмбл, Женерал Элэктрик зэрэг аваргууд нэгэн дуугаар төвлөрлийн тухай, хүмүүсээ нэгэн зүгт төвлөрүүлэхэд туслахад анхаарч судалгаа, хөгжүүлэлт, суралцах болон ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлсээр байна.

Тэгэхлээр бусад сургуулиуд англи хэлийг хэрхэн сургахад анхаарч, давуу талаа сурталчилдаг бол танайх суралцахад саад болж буй хүчин зүйлсийг арилгах замаар төвлөрөхөд анхаардаг гэсэн үг үү?

Тиймээ, суралцахад төвлөрөхийн эсрэг ажиллаж байдаг таныг сатааруулж байдаг, таныг суралцаж хөгжүүлэхгүйн тулд хамтран хүчин зүтгэдэг хүчин зүйлсийг бид арилгах, улмаар таныг төвлөрч илүү сайжрах, үр дүнд хүргэхэд хөтлөх нь Хаус системийн үндсэн концевц юм.

Суралцахын эсрэг хүч, саад хязгаарлалтуудыг таягдан хаяхгүйгээр хичнээн сайн сургалтын хөтөлбөр, мэргэшсэн багш, шахаж шаардаж ажиллаад ахиц гаргах боломжгүй.

Өөрөөр хэлбэл, өглөөнөөс орой хүртэл хангалттай тайван сууж суралцах цаг хугацаагүй байх, суралцахад хэрэгтэй чөлөөт өрөө танхимгүй байх, хүссэн үедээ явцаа мэдрэх тестийн сан бүхий лабораторгүй байх, хангалттай хэрэгцээтэй номын сангүй байх, төлбөрийн дарамт өндөр байх, хичээлийн явцад өөрөө хийж үзэх, хамтран даалгавар хийх, харилцаанд орох замаар оролцож суралцах боломжийг олгохгүй байх, хувь хүн бүрийн ялгаатай нөхцөл байдал онцлогийг ойлгохгүй байх, хүссэн үедээ мэдэхгүй чадахгүй зүйлээ асуух гэхээр багш нь олдохгүй завгүй байх...

Эдгээр саад хязгаарлалтуудыг арилгахгүйгээр таныг хичнээн ташуурдаад, хичнээн нэг бүрчлэн заагаад, хичнээн өндөр мэргэшсэн багш байгаад, хичнээн загнаад суралцах ахиц гаргах боломжгүй юм.

Саад хязгаарыг таягдан хаях нь нэг даваа, дараагийн даваа нь юу бол? Танай үнэ харьцангуй бага тогтоогдож байгаа, энэ нь сургалтын чанарт нөлөөлөх үү, цаашилбал үр ашигтай ажиллагаанд тань нөлөөлөх үү?

Радар Хаусын суралцагчиддаа барьж буй бэлэг бол өртөг багатайгаар хүссэн үр дүндээ хүртэл суралцах боломжийг олгох явдал юм. Шинэ цагийн өнгө төрхийг тодорхойлогч компаниудын бизнесийн модел, технологийн хөгжил нь “Үнэ ба Чанар”-ын шууд хамаарлыг арилгасан олон тохиолдлуудыг судласнаар манай бизнесийн моделыг ойлгоход илүү дөхөм болно.

Орчин цагийн бизнесийн моделын хөгжил нь Үнэ ба Чанарын шууд хамаарлыг арилгасан олон кэйсээс суралцах боломжийг олгож байна.

Жишээлбэл, 1. Үнэтэй офис сэтгэл татам дезайны шийдэлтэй байдаг гэсэн ойлголтоос татгалзаж илүү эко чиг хандлага руу явж байна, үүнийг дэмжсэн бизнес моделыг Хом Депот компани санаачлан амжилттай хэрэгжүүлсэн, 2. Старт-Ап бизнесээ “үнэ төлбөргүй” хөгжүүлэх, эхлүүлэх боломжийг олгосон загваруудыг олон улс орнуудад, их сургуулиудад хөгжүүлж хэрэгжүүлж байна, 3. Гадны томоохон сургуулиудын олон оронд хүрч үйлчлэх хэрэгцээнд зориулсан edX технологийг Харвардын сургуулиас санаачлан хэрэгжүүлсэн нь бидэнд хүссэн мэргэжлээ онлайнаар үнэ төлбөргүй эзэмших боломж олгосон,

Радар Хаусын төлбөрийн дарамт бага байгаа нь бид үнэ буулгаагүй, харин ч үнэгүй олж авах боломжтой байхад түүн дээр + туслалцаа үзүүлсний төлөө багахан төлбөр авч буй хэрэг юм. Бид таны суралцахад саад болж буй олон хүчин зүйлсийг арилгах, энэ хүрээнд суралцах “өртөг”-ийн дарамтыг багасгахад анхаарсан. Илүү нарийн ширийнийг бид чиглүүлэх уулзалт арга хэмжээн дээрээ суралцагчиддаа ойлголтыг өгч хэвшсэн байгаа.

Уншигчдын анхаарлыг тогтоосон нэлээдгүй урт ярилцлагыг маань нэгтгэн дүгнээд РАДАР Хаусын үйл ажиллагааг товч томъёолбол?

Нэгдүгээрт, таны суралцахад саад болж буй үндсэн хүчин зүйлсийг бүрэн арилгах.

Хоёрдугаарт, цаашид суралцах үйл явцыг хөтлөх академик, практик хичээлүүд, багийн ажлууд, явцын фийдбак тест болон уулзалтууд, хувь хүний онцлогт тохирсон хөгжлийн төлөвлөгөө, олон улс оронд суралцах ажиллахад дэмжсэн хөтөлбөрүүд.

Гуравдугаарт, тууштай суралцах процессыг дэмжих идэвхжүүлэх зорилгоор мини кино театр, фитнес, кофе булан, нетворкинг арга хэмжээнүүдийг явуулж байна.

Англи хэл суралцахад тань бид 1. Саадыг хязгаарлалтуудыг арилгах, 2. Академик, практик хичээлүүд, 3. Идэвхжүүлэлтийн сонирхолтой булан, арга хэмжээнүүд гэсэн үндсэн 3 тулгуураар хөтлөнө.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин