Хонгконгод болж буй Монголд хөрөнгө оруулагчдын чуулганд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ахалсан Монголын баг оролцож байна. Монгол банк, Үндэсний хөгжлийн газар, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлага зэрэг албан ёсны төлөөлөгчдөөс гадна Монголын хувийн хэвшлийнхэн олноор иржээ. Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын дараахан болж буйгаараа уг чуулган онцлог болж, Хятадын томоохон компаниуд, хөрөнгө оруулагчид идэвхтэй оролцож байна. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Эрдэнэс Таван Толгой” ордыг олон улсын зах зээлд гаргах, алтны олборлолтыг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулалтыг дэмжихийг уриалсан юм.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийг төлөөлж тус компанийн Бизнес, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал О.Одбаяр оролцож байна” Тэрбээр “Эрдэнэс Монгол” ХХК болон охин ба хараат компаниуд, Монгол Улсын стратегийн ордуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл бүхий илтгэл тавилаа. Компаниудын санхүүгийн үзүүлэлт, хэтийн зорилт, хөрөнгө оруулалтын боломжуудыг тухай бүрээр нарийн тодорхой санал болгосон нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татав. Ялангуяа “Эрдэнэс Тавн толгойн” хувьцааг илүү сонирхож байна.

Мөн Үндэсний хөгжлийн газрын дарга Б. Баярсайханы танилцуулсан Монгол Улсын Засгийн газрын гурван тулгуурт бодлого анхаарал татлаа.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин