Өөрөө ан хийдэггүй мөртлөө өрөөлийн анг сүрэглэн булаадаг, ханаж цадахаа мэддэггүй, хаана ч өлбөн зөлбөн явагч адгуусыг "Цөөвөр чоно" гэдэг. Адгуус амьтанд ч гэсэн хайр энэрэл байдаг. Харин цөөврүүдээс тийм зүйл цухуйдаг ч үгүй.

Гэхдээ энд өөрийн өлийг дарахын тулд өрөөлийн зоогийг булаадаг Африк тивийн цөөвөр чонын тухай дурдах гэсэнгүй. Цөөвөр лугаа адил үйлдэл, араншин гаргадаг байхыг үгүйсгэхгүй зарим нэгнийг адилтган зүйрлэх гэсэн юм. Хүн бол хүн, цөөвөр бол цөөвөр. Гагцхүү адилтгалыг үл ойлгон өрвөлзөн архирваас тэр харин цөөвөр хүмүүн байх магадлалтай.

Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Алдаржавхлан, ИТХ-ын дарга Б.Цэрэн нар

ОНИГОО-№1
Э.Бат-Үүлийг нийслэлийн засаг дарга байхад Б.Цэрэн гэгч этгээд "Хотын дарга болон Хан-Уул дүүргийн засаг дарга нарыг 4 орлогчтой байгаа нь хууль зөрчсөн үйлдэл, нэн даруй нэг орлогчтой болохыг шаардаж байна..." хэмээн эсэргүүцэж байв. Харамсалтай нь энэ тэмцэл нь өөрийн горилогч дүүрэгт өөрийгөө шат ахиулах гэсэн дүр эсгэсэн хэлбэрдэлт байсан байх магадлалтай. Учир нь Б.Цэрэн нь 2016 оны сонгуулиар Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга болж, түүнтэй ганзага нэг, хэтэвч нэг, зорилго нэг нөхөр Ж.Алдаржавхлан дүүргийн засаг дарга болсон бөгөөд одоо 3 орлогчтой дэргэд нь сууж байна. Цэрэнгийн тэмцэл зүгээр л өөрсдийнхөө эрх ашгийн төлөө дуугарсан популизмийн үйрмэг байв уу?

Ар талын тэмцэгч нь Б.Цэрэн. Тэрээр ИТХ-ын дарга болохоосоо өмнө дүүргийн засаг дарга нэг л орлогчтой байх ёстой хэмээн уйгагүй тэмцдэг байсан баримт зураг

ОНИГОО-№2
Хороодын Иргэд Нийтийн Хурлыг тус хорооны ИНХ-ын дарга зарлан хуралдуулах хуультай байхад дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн хуралдуулан хороо бүхэн дээр өөрсдийн хүмүүсээ шон шиг зоосоор өнөөдрийн Хан-Уул дүүргийн 16 хороо нь 32 ИНХ-ын даргатай, 32 засаг даргатай мэт бужигнаантай болсон сурагтай. Ингэхэд дүүргийн ИТХ-ын даргын үүрэг юу юм бол?

ОНИГОО-№3
ХУД-ын ТҮТ-ийн хөрөнгөөс 49 сая төгрөгөөр шинэ NISSAN TEANA автомашин худалдан авсан нь хачирхалтай хэрэг болов. Харин тэр машиныг нь өнөөдөр Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Алдаржавхлан хөлөглөж байгаа нь бүр хачирхалтай. Тэдний дээр УИХ-д сонгогдсон, далд удирдагч нь гэх Ц.Нямдоржийн LEXUS-570 хөлөглөсөн сценарийг тэр чигт нь дүүрэг дээр хэрэгжүүлсэн гэлтэй. Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэж энэ... хэмээн тус дүүргийнхэн шивэр авир ярилцдаг болсон гэнэ.

Засаг дарга Ж.Алдаржавхлан ХУД-ын ТҮТ-ийн хөрөнгөөс 49 сая төгрөгөөр энэхүү машиныг авчээ. Нямдоржийн сценарь

Энэ хов живийн хажуугаар чих дэлдийлгэж сонирхол татсан нэг эргэлзээтэй зүйл бол шинээр авсан машиндаа хуучин машиныхаа улсын дугаарыг зүүчихсэн асуудал. Харин энэ 0119УНҮ гэх номерыг зүүж байсан өмнөх машин нь хааччихсан юм бол, задлаад зарчихна гэж баймааргүй юм... гэсэн шог яриа ч яваад эхэлсэн гэнэ. Зам тээврийн тухай хууль журам Хан-Уулын эздэд тусдаа үйлчилдэг юм биш байгаа даа...

Ж.Алдаржавхлангийн шинэ машиныг ТҮТ-ийн хөрөнгөөр худалдаж авсан баримт

ОНИГОО-№4
Дүүргийн ИТХ Б.Цэрэнгийн тогтоол. Энэхүү тогтоолын агуулга нь Ажлын албаны зохион байгуулалт, бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тогтоолын ажлын байрны тодорхойлолтонд нэмэлт өөрлөлт оруулсан хачирхалтай гэмээр үйлдэл. ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд, хурлын ажлын албаны даргын ажлын байрны тодорхойлолтонд заагдсан мэргэжилд тавигдах шаардлага болох "Төрийн удирдлагаар мэргэшсэн" гэдэг нөхцлийг хасан, "мэргэшил шаардахгүй" болгож оронд нь "инженер" мэргэжилтэй хэмээн өөрчилжээ. Энэ нь тодорхой шалтгаантай.

Ц.Сандуйгийн газрын наймааны үед газрын албанд ажиллаж байсан Ж.Ичинноров гэх эмэгтэйг энэхүү ажилд аваачих гэхээр төрийн албаар мэргэшээгүй, инженер гэх мэргэжилтэй байсан юм болов уу. Түүнд зориулж энэхүү тогтоолыг гаргажээ. Бас нэгэн гайхмаар зүйл нь энэ хатагтай нь ХУД-ын сонгуулийн тойргийн хорооны дарга байсан нь эдгээр хүмүүс алс холоос ашиг сонирхол, хэтэвч нэгтэй байж гэх олны хардлагыг төрүүлээд байгаа гэнэ. Мөн түүний нөхөр С.Сайнбаярыг 16-р хорооны ИНХ-ын тэргүүлэгч болгосон нь иргэдийн хардлагыг бататгах мэт.

Дүүргийн Сонгуулийн Хорооны Даргыг ажилд авахын тулд энэхүү тогтоолыг гаргажээ. Орон тооны бүтэц, тавигдах шаардлагыг сулруулан өөрийн хүмүүсээ томилохын тулд өөрчилдөг тухай баримт

ОНИГОО-№5
Ж.Алдаржавхлан нь ХУД-ийн засаг дарга болонгуутаа дүүргийн хаягжилтын өнгийг сольж улаан болгосныг нь төрийн мөнгийг хэрэггүй зүйлд зарцууллаа хэмээн иргэд нэлээдгүй шүүмжилсэн. Харин түмний нүдэнд харагдах хаягжилтын цаана дүүргийн гаднах тугны өнг, шагналын хавтаснаас эхлээд сольж болох бүхнийг улаан өнгөөр сольсон нь коммунизмийн хүчирхийллийг илтгэсэн үйлдэл хэмээн иргэд мөн л дургүй байгаа гэнэ.

Түмний нүдэнд ил харагдах энэ хаягжилтын цаана нүдэнд харагдахгүй юу, юуг улаан өнгөөр сольж туйлширсаныг удахгүй мэдээлнэ


Засаг даргын Нэгдүгээр орлогч Гомбосүрэнгийн Батсайхан

Засаг даргын орлогч Эрдэнэдэлгэрийн Түвшин

Засаг даргын орлогч Амгаланбаярын Амартүвшин

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин
Зочин    [43.242.242.51]   4-р сарын 28, 2018
Han-uuliinhan iim novshiig huzuun deeree morduulsan zayandaa gomd. Odoo tegeed shorond n yavuulj chadahgui dee
Зочин