УИХ-ын гишүүн Д.Муратын амрагийн паян хэрээсээ хэтэрч түүнтэй холбоотой садар самуун, ёс бус, зургууд олонд дэлгэгдэж ноцтой сенсаци болоод нэлээдгүй хугацаа өнгөрөөд байгаа билээ. Казахын тэнгэрлэг ард түмнийг муухай харагдуулаад зогсохгүй, Монгол төрийн түшээгээс гарахааргүй ёс зүйгүй үйлдэлүүд гаргадгийг түүнтэй холбоотой байсан. Б.Бахытгүл олонд дэлгэсэн.


Тэгвэл Б.Бахытгүлийг удаа дараа зодож, дарамталж байсан нь тогтоогдолж УИХ-ын гишүүн Д.Муратад эрүүгийн хэрэг үүсгээд байсан билээ. Уг хэрэг нь Улсын Мөрдөн Байцаах Газарын Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг шалгах хэлтсийн мөрдөгч Эрдэнэбаатар шалган нийслэлийн прокурорын газар шилжүүлжээ. Улмаар нийслэлийн прокурорын газраас хавтаст хэргийг хянаад шүүхрүү шилжүүлсэн гэнэ. Харин УИХ-ын гишүүн Д.Мурат хавтаст хэрэгтэйгээ танилцахгүй зугтаж байгаа боловч энэ үйлдэл нь хэргийг шүүхээр шийдвэрлэхэд саад болохгүй бололтой.


Муу дээр муу, муухай дээр улцан гэдгийн үлгэрээр АН 2020 оны сонгуульд өөрсдийгөө аргамжих туухай энэ мэт улам бүр нэмэгдсээр байна. Өмнө нь АН-ын одоогийн дарга УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Нийгмийн даатгалын онц их хэмжээний мөнгөний асуудлаар шүүхээс 5 жилийн хорих ял авч байсан бөгөөд давж заалдах шүүх хуралдаан дээрээ хэрэг нь гэнэт хэрэгсэхгүй болж илбийн мэт чөлөөлөгдсөн юм. Түүнийг шавраас гаргаж өгсөн ачтан бол Ц.Элбэгдорж гэлцдэг.

Тэгвэл Монгол төрийн түшээгээс гарахааргүй авир үйлдэлүүд гаргасан Д.Муратыг Ц.Элбэгдорж хамгаалах болов уу? Японд эрхтнийхээ зургийг битгий хэл фудволктой хагас нүцгэн зургаа илгээсэн парламентийн гишүүн ард түмнээсээ бөхийн уучлал гуйгаад сайн дураараа огцордог. Гэтэл мань Д.Мурат тэдгээр зургийг эвлүүлэг хэмээн тайлбарлаж байгаа. Ёс зүйгээ уландаа гишгэсэн, Монгол охидоо доромжилж ярьдаг, худалдаж авдаг төрийн түшээ гэдэг нь үнэн бол төр өөрөө ийм хүнээ яаж шийтгэхийг харах л үлдлээ. Хууль тогтоогчдод хууль адилхан үйлчилдэг үү?

АН ирэх сонгуульд шарх багатай орохын тулд Мунаг хочитыгоо сүүдэртээ ч хамаагүй нуугаад, 2020 онд бүгд хонины арьс нөмрөх хэрэгтэй. Д.Муратын хэрэг нь хувь хүний асуудал биш, АН-ын зовлон болоод байгаа учир энэ хэрэг аль нэг шатан дээрээ утаа болон замхрахыг үгүйсгэхгүй.

Б.Бахытгүлийн зөвшөөрөл, хүсэлтийн дагуу зураг, материалуудыг хүргэж байна


УИХ-ын гишүүн Д.Мурат Б.Бахытгүлрүү явуулсан чатын зургуудаас.


УИХ-ын гишүүн Д.Мурат Б.Бахытгүлрүү явуулсан чатын зургуудаас.

УИХ-ын гишүүн Д.Мурат Б.Бахытгүлрүү явуулсан чатын зургуудаас.

УИХ-ын гишүүн Д.Мурат Б.Бахытгүлрүү явуулсан чатын зургуудаас.

УИХ-ын гишүүн Д.Мурат Б.Бахытгүлрүү явуулсан чатуудаас.

Тэрээр өөрөө дээрх зургуудыг эвлүүлэг хэмээн тайлбарласаар байгаа

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин
Зочин    [202.131.225.150]   6-р сарын 10, 2018
овоо муу гар шүү... одоо ч хэрэгсэхгүй болж байх шиг бна даа... 2018/06/10
Зочин