Улсын начин Б.Одхүү, Б.Сугаржаргал болон түүний төрсөн ах Б.Өнөржаргал, Ж.Гансүх нар шөнийн цэнгээний газарт улсын харцага Г. Ганхуягийг бүлэглэн зодсон асуудал хурцадмал байдалд хүрчээ. Тухайн үед зодуулсанаас болж Г.Ганхуягийн хөмсөг, уруул, эрүү, хамар, нүдний ухархайны яс, хазрын хана яс, зэрэг нь няцарч гэмтсэн гэнэ. Дээрх гэмтэл нь маш олон удаагийн хүчтэй цохилтоос болсон нь тогтоогдсон бөгөөд БНСУ-д хүндхэн хагалгаанд орсон гэнэ. Тэгвэл Г.Ганхуяг нь дахин давтан хагалгаанд орохоор болсон гэнэ.

Улсын харцага Г.Ганхуягийг бүлэглэн зодсон гэх Улсын начин Б.Сугаржаргал, төрсөн ах Б.Өнөржаргал нар.

Гадаадын улс орнууд үндэсний спортын тамирчдынхаа ёс зүйд ихээхэн анхаарч хөгжүүлдэг бодлоготой байдаг. Харин Монгол бөхийн салбарт энэ тал дээр анхаарах бодлого байдаггүйгээс болж бөхчүүдийн дур зоргоороо авирлах үйлдэл хэрээс хэтэрч байдаг тухай Дархан аварга А.Сүхбат тэргүүтэй бөхчүүд хэвлэлийн бага хурал хийж байсан билээ. Японы мэргэжлийн сүмод л гэхэд ёс зүйгүй асуудалтай холбогдсон тамирчнаа шууд зодог тайлахад хүргэдэг хатуу дэг жаягтай. Иймээс зарим бөхчүүдийн ёс жудаггүй аархал, ухамсаргүй үйлдэлээс болж Монгол үндэсний бөхийн спортын нэр хүнд унах асуудал удаа дараа давтагдаж байна. Эртнээс бөхөө дээдэлдэг нүүдэлчин Монголчуудын хайр хүндэтгэлийг хөсөрдүүлж яваа бөхчүүдэд хэзээнээс ёс зүйн хариуцлага хүлээлгэдэг болох бол...

Улсын начин Б.Одхүү нь өмнө нь олимпийн аварга Н.Түвшинбаяр болон өөр бусад бөхчүүдийг зодож байсан тухай хэл аманд удаа дараа өртөж байсан төдийгүй эрх чөлөөгөө хүртэл хэдэн жилээр хасуулж байсныг уншигчид мэднэ.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин
Зочин    [202.179.31.119]   6-р сарын 12, 2018
Одхүү ухаан суугаачдээ хөө
Зочин