Өнгөрсөн 2017 онд сошиал ертөнцөд трэнд болж хамгийн их шуугиан дэгдээсэн 10 үйл явдлыг нэрлэж байна.

10. С.ЗОРИГИЙН ХЭРГИЙН ШИЙДВЭР

Санжаасүрэнгийн Зориг агсаны амь насыг хөнөөсөн дуулиант хэргийн эзэд илэрч 19 жилийн дараа Ц.Амгаланбаатар, Т.Содномдаржаа, Т.Чимгээ гэх хүмүүсийг яллав. Захиалгат гэх мөртлөө захиалагчийг нь төрийн нууцад хамруулан шоронд урт хугацааны ял эдэлж байсан хүнд хэргийг тохож жинхэнэ үнэнийг замхрууллаа... гэх хардлагууд сошиал ертөнцийн шуугиан болсон билээ.


Б.ШИЖИРБАТ

“Авьяаслаг Азичууд” шоунд эх орноо төлөөлөн оролцсон Б.Шижирбат финалын шатанд шалгарч шилдэг 9 оролцогчийн нэгээр тодорсон билээ.

Тэрээр шилдэг 9 оролцогчоос дөрөвдүгээр байрт орсон юм. Шоуны үеэр Б.Шижирбат алтан базерын эзэн болж Монголчуудаас гадна шүүгчид, Азийн үзэгчдийн сэтгэл хөдлөлийг байлдан дагуулж байлаа.


ЛАМ НАРЫН ЗОДООН

2017.08.04-ний өдөр “Монголын Их Хүрээ” хийдийн хамба лам, зурхайч З.Санждоржийг Гандантэгчилэн хийдийн хамба лам Д.Чойжамцын туслах н.Бүрнээ хэрцгийгээр зодож гэмтээсэн тухай мэдээлэл сүсэгтэн олныг цочирдуулсан юм. Уг асуудал нь “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин соёлын наадмын хөтөлбөрөөс болж ийм хэрэг гарчээ.


СЭЛЭМЧИН С.БЯМБАЦОГТ

Эрт цагт эх орноо хамгаалан дайны талбарт эрэлхэгээр сэлэмдэн тулалддаг байсан бол өнөө үед шөнийн цэнгээний газрын үүдэнд сэлэм эргүүлдэг болжээ. С.Баярцогт гэгч этгээд баарны үүдэнд сэлэм эргүүлэн хүмүүсийг сүрдүүлэн агсамнаж олны сенсаци болсон юм. Түүнээс хэдхэн хоногийн дараа БЗД-ийн нутаг дэвсгэрт хэдэн хүмүүс хар тамхи хэрэглэж байна гэсэн дуудлагын дагуу цагдаагийн газрын албан хаагчид шалгахад гурван эрэгтэй, хоёр эмэгтэй нийт таван иргэн гэртээ хар тамхи хэрэглэж байсны дунд “сэлэм” С.Бямбацогт байжээ. Уг хэрэг хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй замхарсан.


Г.ДОРЖЗОДОВ

МАН-ын дарга асан М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нар төрийн албан тушаалыг зарж 60 тэрбум төгрөг босгох төлөвлөгөөг илчилсэн Г.Доржзодов ил гарсан нь олныг шуугиулж байлаа. Энэ асуудал Монголд төдийгүй дэлхийн зарим улс орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч цацагдаад амжсан.


МОНГОЛ ЯЛНА Х.БАТТУЛГА

Ерөнхийлөгчийн сонгуулиар “Ардчилсан Нам”-аас нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжсэн ард түмний хандлага сошиал ертөнцийг донсолгож байв. Түүний сонгуулийн өвөрмөгц арга технологи, уриа үг, алхам бүр нь өөрт нь оноо болж рейтинг нь өдрөөс өдөрт өссөөр ялалт байгуулж Монгол улсын Ерөнхийлөгч болсон билээ.


ОТГОНТЭНГЭР УУЛАНД АВИРАГЧДЫН ОСОЛ

Отгонтэнгэр ууланд 27 иргэн авиралт хийгээд буух явцдаа хавтангийн гулгалтанд өртөн осолдож 17 уулчин өндөр хавцалруу осолдож амь насаа алдсан нь Монголын төдийгүй дэлхийн уулын спортын түүхэнд бичигдсэн харамсалтай үйл явдал болов.


О.ОСОРЖАМАА

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр удаа дараа доог тохуу болон лайв хийж танигдсан О.Осоржамаа гэгч залууг сайн муу янз бүрийн өнцгөөс нь өмөөрсөн, дайрч давшилж дээрэлхсэн хүмүүс түүнийг улам трэнд болгож байлаа. Онцлог нь тэр яг өөрийнхөөрөө байсан нь зарим хүмүүсийн хүндлэлийг төрүүлж цоо шинэ өргөө цагаан гэртэй болоход нь хүртэл нөлөөлсөн юм.


УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНТУЛГА

Тэр нь энэ парламентийн хамгийн залуу гишүүн. Мэдлэг чадвараараа бусад гишүүдээсээ дутахгүй чадварлаг. Нэг л өглөө хүчиндэгч, бандааш гэх хэллэгүүд түүний нэрний өмнөх овог мэт болсон. Д.Гантулга хүчингийн хэрэг үйлдсэн болох нь өнөөдрийг хүртэл нотлогдоогүй бөгөөд дээрх 9 трэнд сэдвээс илүү он дамжин хуучрахгүй яригдсаар байгаа хамгийн онцгой, сенсацитай сэдэв болж байна. Харамсалтай нь хуулийн байгууллага нотлоогүй байхад сошиал ертөнцийнхөн түүнийг аль эрт хүчиндэгч хэмээн нэрлэчихсэн. Энэ асуудал нэг талдаа шийдэгдэх хүртэл тэр олны хэл амыг тэвчихээс аргагүй.



Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин