Отгонтэнгэр хайрханд авиралт хийсэн 27 уулчин буух явцдаа осолдож харамсалтайгаар 17 хүн зуурдаар амь эрсэдсэн нь Монголчуудын сэтгэлийг шимшрүүлж дэлхийн уулчдын харууслыг төрүүлсэн эмгэнэлт үйл явдал болсон билээ.


Цөөхөн Монголчууд зуурдаар од мэт харван одсон тэднийгээ харамлахдаа, харуусахдаа ууланд дурлагчдыг буруутгасан шүүмжүүд нэлээдгүй явсан. Би ч бас буруутгаж байлаа. Ууланд аялагчдыг оргил өөд тэмүүлэх явцад үзэж, алга ташиж, дэмжиж, оргилд гарахад нь баяр хүргэх үзэгч байхгүй. Гагцхүү уулнаас ууланд, оргилоос оргил өөд тэмүүлэхийн нууц нь тэдний дотор л байдаг юм байна. Таны ч дотор бий. Хэрэв та ууланд алхаж үзсэн бол мэднэ. Үзээгүй бол над шиг ойлгоно.


Монголын уулчид 2015 онд снөүбоардчин залуусын хамтаар эх орныхоо хамгийн өндөр цэг “Хүйтний оргил”-оос гулгахаар зорьсон сонирхолтой, эрсдэлтэй аялалаараа “ууЛус” богино хэмжээний баримтат кино бүтээжээ. Уг кинонд багийн гишүүний осол гэмтэл, бусад уулчдын харамсалтайгаар амь эрсэдсэн ослыг ч сөрөн яагаад ууланд аялж, ууланд улам бүр шунан дурладаг тухай өгүүлж байна.

Энэхүү богино хэмжээний бүтээл нь Отгонтэнгэр хайрханд осолдсон багийг ахлагч Сэнгү хэмээх нэрээрээ уулчдын дунд алдаршсан Н.Сүрэнжав, уулын спортын акул, МУГТ Г.Өсөхбаяр болон, түүний дүү Г.Жангар гэх мэт ууланд дурлагчдын тухай уул шиг философитой бүтээл болжээ.

Уулчин агсан Н.Сүрэнжав: -Хотод очоод 22-ийн товчоогоор ороод шинэ, шинэ дэлгүүрүүдийн яайрликийг харах гоё... хэмээн хошигнож хэлж байгааг нь үзсэн надад “Ууланд амьдрагч тэрбээр ууландаа л шингэх хүмүүн байж” хэмээх бодол төрсөн юм. (ууЛус кино)

Алдаа, айдас, эрсдэл, үхэлтэй тулгарсан ч яагаад ууланд гардаг юм. Яагаад ууланд хайртай байдаг юм. ТҮҮНИЙ НУУЦ НЬ ЮУ ЮМ. Энэ агуулгийг хүн таны сэтгэл дотор байх нууцыг хөндөж уран гаргасан бүтээл бол “ууЛус” богино хэмжээний бүтээл юм.

Хэрвээ та ууланд алхаж үзсэн бол, ууланд алхаж үзээгүй бол “ууЛус”-ыг яг одоо үзээрэй.

  • Юнивишн видёо сан, шинээр нэмэгдсэн кино цэс
  • Юнивишн видёо сан, Баримтат кино цэс
  • LOOK TV Монгол кино цэс
  • DDiSHTV


МУГТ уулчин Г.Өсөхбаяр эрсдэлд орсон уулчдад зааварчилгаа, удирдамж өгч байгаа нь (ууЛус кино)

Эрсдэлтэй авиралтын хэсгээс (ууЛус кино)

Уулнаас гулгахын өмнө (ууЛус кино)

(ууЛус кино)

(ууЛус кино)

(ууЛус кино)

(ууЛус кино)

(ууЛус кино)

(ууЛус кино)

(ууЛус кино)

(ууЛус кино)

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин
Зочин    [182.160.3.194]   8-р сарын 04, 2018
Хайран сайхан хүмүүс минь хачин бодолдоо хорлогдоод хавцал уруу унсаныг бодхоор зүрх шимшмрх юм
Зочин