Дөнөн үхрийн эвэр хуга хөлдөм идэр есийн жавар тачигнах эхний өдрүүдээр аялах сонирхолтой хэдэн нөхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумыг зорьсон юм. Бидний аялал бүхэн амттай, дурсамжтай, сургамжтай, нандин байдаг. Энэ удаагийн богино аялал маань ч бас тийм байлаа. Танд аялалын зургуудаа сонирхуулахаас өмнө хоёрхон зүйлийг сануулъя.


1. Дубай, Египт, Хавайн аялалууд мэдээж сайхан. Гэхдээ өөр газрын юу нь өөр болохыг мэдрэхийн тулд Монгол эх орныхоо очиж болох газар бүхнийг үзэж байгаарай.

2. Эх орноороо бахархах омог Монгол хүн бүхэнд бий. Гагцхүү та гарч мэдэр. Мэдрэхийн тулд танд асар их мөнгө, урт аялалын маршрут, их цаг зав ч хэрэггүй. Агуу зүйл энгийн нэг алхамаас эхэлдэг.


Улаанбаатар-Өвөрхангай, Бат-Өлзий чиглэлийн шуудангийн автобусаар Бат-Өлзий суманд очиж ЖУУЛЧНЫ ЖАК гэж алдаршсан ахын гэрт очиж хоноод, Жак ахтай хамт өглөө төлөвлөсөн аялалдаа гарлаа

Амрагчид рашаанаа уугаарай!!  жолооч Жаргалсайхан ахтай хамт нөхдийнхөө захиалгат цуйванг сэгсрэв :-)

Могойтын халуун рашаанд модод хүртэл цав цагаан жинхэнэ мөнгөл өвөл шүү дээ

Аялагч Бруно (Л.Гантулга). Аялал бол түүний амьдралын нэгэн амт..

Олон ч аялалд хамтдаа явж байна даа.. зураглаач, бариста, аялагч,  Б.Уянга

Манай багийн хамгийн залуу аялагч Төөдө (А.Түвшинжаргал). Түүний үеийн зарим залуус энэ амралтын өдрүүдээр шөнийн клубт стрессээ тайлж байхад Төөдө аялаж байна.

Бусад нөхдийнхөө зургийг дараад өөрөө ч бас ийм гоё газар зургаа даруулаад амжина.

Идэр есийн хүйтэнд +89 градус халуун рашаан газрын гүнээс оргилно гэдэг гайхалтай. Савссан уур манан дунд халуун рашаан ууцгаав

Гараа дүрэх аргагүй байгалийн халуун рашааныг оочилж байгаа нь


Жолооч ахыгаа зурагчин болгоно

Жолооч Жак ах биднийг халуун рашааны баруун урд хормойд байх Цагаан хайрханд гарах замд оруулж өгөөд буцлаа

Үдийн жавар хайрахаас өмнө хайрханы оройд гараад буцах ёстой. Бүгд нэвт хөлөрсөн ч зорьж очсон хайрханы оргил өөд тэмүүлнэ

Хойноос ирэх зарим нөхдөө хүлээх зуур. Энэ аялалын хамгийн сайхан амралт

Хайрханы оройд хүрэх замдаа хэд, хэдэн даваа давна. Даваа бүрийн цаана байх байгалийн сайхан

Эх орон, хөдөө нутгаа өөрөөсөө илүү хайрладаг гэж хэлдэг хүн бол С.Олонтүмэн. Түмээ манай багийн нэгэн өнгө аяс, дуучин аялагч

Хайрханаас буух замдаа зорилгоо биелүүлсэн хүн шиг зурагаа даруулж байгаа нь ккк Шинээ

Хайрханаас буух замдаа зорилгоо биелүүлсэн хүн шиг зурагаа даруулж байгаа нь ккк Төөдө

Хайрханаас буух замдаа зорилгоо биелүүлсэн хүн шиг зурагаа даруулж байгаа нь ккк Б.Уянга

Олон ч аялалд хамтдаа явсан аялалын нэгэн өнгө аяс Ариука. (Г. Ариунбилэг)

2 цагийн дараа хайрханы оройд гарав. Хайрханы орой дээр хад чулуугүй мөртлөө хүн, техникийн хүчээр босгосон гэмээр байгалийн өвөрмөгц тогтоцтой ийм нүсэр том босоо хад байдаг. Байгаль өөрөө бүтээсэн суварга. Нутгийнхны ХҮСЛИЙН ХАД хэмээх шүтээн.

Хайрханы зулайд байрлах хүслийн хадны орой бол гарч болохгүй ариун дагшин шүтээн. Харин хүсэл зорилгынхоо оройд гарахын тулд хүн хичээх хэрэгтэй. Аялал таныг зорилгодоо хүрэхэд эрч хүч нэмнэ.

Буух замдаа амьсгаагаа дарж амрах зуур хүйтний эсрэг дотроо халаах зорилгоор тус бүр 50 грамм Болор хүртэв

Хайрханаас бууж ирэхэд жолооч Жаргалсайхан ах маань рашааны горхины дэргэд гал түлж будаатай цай чанасан байлаа. Амт гэж ванлий.. :)

Салхи, утаа шингэсэн хээрийн цайны амт... Эр хүний жаргал эзгүй хээр ээ хө

Шилийн сайн эрс түүхий махаа дүрж болгож байсан гэлцдэг энэ ариун рашааныг Социализмын үед хүмүүс гэрийн цагаан бүрээс, хувцас хунар угаадаг, угаалгын газар болгож байсан гэнэ. Тэр цагаас хойш ойр хавийн бүх хогийг цэвэрлэж хамгаалалтанд авч өөрийн амь шигээ хайрлаж хамгаалж байгаа Даш ах бидэн дээр зочилж Рашааны тухай сонирхолтой содон түүхийг ярьж өглөө.

Могойтын халуун рашаанаас Орхоны Хүрхрээ явах замд нутгийн залуусын унааг сонирхов

Цас, бороо ихтэй үед унаа маань суухгүй явах аялал ховор л доо Орос ах нарын энэ унаа ч чулуу л гэсэн үг, цаснаас гараад цааш давхих мэдрэмж аялалын нэгэн амт юм даа

Пургон маань цасанд сууж гаргасны дараа Монголын хамгийн урт Орхон голын мөсөн дээр түр амарч багийн залуус маань зураг аа даруулна

Хаа ч явсан цуг гэж мэдээрэй... олон ч аялалд хамтдаа явж байгаа аялалын нэгэн өнгө  аялагч Н.Цэлмэгсайхан

Орхон голын ойролцоо Хужирт булан хэмээх газар өвөлжих залуу малчин Ганзоригийн гэр бүл биднийг нүүдэлчдийн зочломтгой зангаар угтан авч хоол цайгаараа дайлж өглөө нь үдэж буй үдэлтийн зураг авалт :)))

Идэр есөөр голгүй хөлдсөн Улаан Цутгалан

Идэр есөөр голгүй хөлдсөн Улаан Цутгалангийн өглөө

Нарны өөд онийсоор нэг ийм зурагтай :)))

Багийн шинэ гишүүн аялалын нэгэн өнгө аяс шүлэгч найрагч сэтгүүлч Б.Даваа

Энэ аялалын турш олон зүйлийг зааж сургамжилсан эгэл хүн танд гүнээ талархаж байна. Монгол орныг зорин ирсэн гадаадын жуулчид Жак ахын фургоноос нутгийн зүг буцахдаа Нүүдэлчин Монгол орон, тэнд байдаг Монгол хүний талаар сэтгэл өндөр буцдаг гэдэгт бид эргэлзээгүй. Ийм хүмүүс хөдөөд минь байдаг болохоор хүсэл минь тийшээ хөтөлдөг. Та биднийг олон аялал хүлээж байгаа...

Пургонд бээрээд бүлээцэхгүй байвал хүйтний эсрэг хамгийн сайн арга гэж өөрөө хэлсэн манай чийрэг аялагч Даваа

Даваа бага байхдаа хөдөөгүүр отор хийж явахдаа ингэж хүйтэн жаварыг ялдаг байсан гэнэ. Хөдөөний хүүхдүүд чийрэг байдаг.

Хүсэл тэмүүлэл, мэдрэмж нэгтэй аялагч бүсгүйчүүд нарны өөд хэн сайн харж чадах вэ гэдэг зураг.. ккк

ИДЭР ЕСИЙН ЖАВАРТ ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЭД, ЭХ ОРНЫ МИНЬ ХӨДӨӨ СЭТГЭЛ ДАЛЛААД. Аялалын замд санаандгүй таарсан хүмүүс, хээрийн чулуу, эх орны минь цэнгэг агаар... Бүхнийг мэдэрч чадвал тэнд аз жаргал бий. Замд идсэн хольцгүй, хөлдүү талханд ч амьдралын амт байдаг. Түүнийг мэдрэхэд ганц л нөхцөлтэй. АЯЛ...





Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин