Тушаалыг биелүүлбэл хууль зөрчинө. Биелүүлэхгүй бол хууль зөрчинө

Боловсрол Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ц.Цогзолмаагийн тушаалыг та дөнгөж сая уншлаа. Юу гэж ойлгосон бэ?

Агуулгыг нь ухаж төнхвөл Ховд аймаг дахь цэцэрлэгүүдийн амрах хугацааг тав хоногийн хугацаатай сунгах тушаал гаргасан бололтой. Харин амралтыг сунгах бус харин эсрэгээрээ сургалтын үйл ажиллагааг сунгах тухай тушаал гаргачихаж.

Энэ тэгээд сайдын тушаал уу, Ховд аймгийн Засаг даргын албан тоот уу... Төгсгөлд нь “хэрэгжилтэд хяналт тавихыг Б.Үүлэнсолонгод даалгасугай” гэсэн байна. Б.Үүлэнсолонго ханиадтай байсан ч хамаагүй сургалтын үйл ажиллагаагаа явуулж байх ёстой гэдэг дээр хяналт тавих уу, эсвэл таван хоногийн хугацаатай амарсан байх ёстой гэдэг дээр хяналт тавих уу.


Монгол Улсын боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарынхан яамны дээд удирдлагынхаа хариуцлага, боловсролд гутарч байгаа нь илэрхий.

Ц.Цогзолмаа сайд Гарын үсэг зурахдаа тухайн тушаалаа уншдаггүй зурдаг. Эсвэл уншаад өөрөө ч ойлгодоггүй.

За тэгээд энэ тушаал хүчинтэй юу хүчингүй юу, Хүчинтэй гэж бодоход сургууль цэцэрлэг амрах уу ажиллах уу?

Сэтгүүлч би энэхүү мэдээг бичиж дуусаад уншиж хянахдаа мэдээнийхээ агуулгыг сайн ойлгосонгүй. Засаж залруулах гэснээ болиод шууд нийтлэхээр шийдлээ. Сайд нь тийм хариуцлагагүй байхад бид мянга хичээгээд яах юм.

Ер нь Боловсролын салбарыг боловсролгүй, хариуцлагагүй хүн удирдаж л байг уу Ерөнхий сайд аа!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин