ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Өнөөдөр болсон ЗГ-ын хуралдаанд ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл төрийн нарийн бичгийн даргатайгаа хамтран ажиллах боломжгүй гэж мэдэгдсэний дагуу тус яамны Төрийн нарийн бчигийн дарга Д.Очирбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдсэн байна.

ЭМЯ-наас зарласан тендерүүдийг холбогдох албан тушаалтнуудтай хуйвалдан будлиантуулсан, Эрүүл мэндийн сайдыг мэдээгүй байхад “Одкон” ХХК-д их хэмжээний мөнгө шилжүүлэхийг оролдсон нь илэрсний улмаас ийнхүү ажлаас нь чөлөөлөх хангалттай шалтгаан хэмээн үзсэн байна. Эрүүл мэндийн яамнаас хөрөнгө оруулалтын томоохон тендерүүдийг зарладаг бөгөөд уг тендерүүдийг будлиантуулах ажлыг зохион байгуулдаг сүлжээний гол эзэн нь Д.Очирбат байсан тул авилгаас ангижирахын тулд ийм алхам хийсэн гэж эх сурвалж мэдээллээ.

Томилогдсоноосоо хойш 1,3 жил ажиллахдаа тендер будлиантуулж, өөрт ашиг олохоос өөр ажил хийгээгүй түүнийг “Эрүүл мэндийн салбарын зууний манлай авилгач” гэж хочилдог болжээ. Харин ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн даргаас чөлөөлөгдсөн Д.Очирбатыг нэгдүгээр эмнэлгийн даргаар томилж магадгүй байгааг тус салбарын ажилтнууд эсэргүүцэж байна. Д.Очирбат нь уламжлалт эмнэлгийн эмч гэдэг авч мэргэжлээрээ нэг ч жил ажиллаагүй учир энэ чухал албыг удирдах туршлага байхгүй гэнэ. 2016 оны сонгуулийн дараа М.Энхболдын фракцын гол тулгуур болдог Чингэлтэй дүүргийн Засаг дарга байсан түүнийг ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар томилсон юм.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин