Хар тамхи, хүчингийн “хэрэгт” холбогдсон хүүхдүүд шуугиан намжсаны дараа тухайн үйл явдлын талаар хариу өгч эхлээд байна. Уг асуудал УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн охины бичлэгээс эхтэй билээ. Бичлэгт “Хэрэгт орооцолдсон хүүхдүүд хар тамхи хэрэглэдэг” гээд хэргийг үйлдэхдээ мансууруулагч бодис ашигласан тухай ярьсан байв.

Уг бичлэгт дурдагдсан гэх хүүхдүүдийн зураг нийгмийн сүлжээгээр тарсны дараа зарим нь өөрийн буруугүйг батлах шинжилгээ өгснөө ярилцлагадаа дурдсан байсан. Тэдний нэг Г.Анархүү өөрийн ярилцлагадаа “Хар тамхины шинжилгээ гэж шээсээр авсан. Хариу нь тэр дороо гардаг юм билээ. Надаас юу ч илрээгүй” гэсэн байна.

Харин АНУ-д цэргийн сургуульд сурч байгаа Э.Энх-Очир мөн тэндээ шинжилгээ өгсөн тухайгаа өөрийн фейсбүүк хуудастаа бичиж, шинжилгээний хариуг зургаар тавьжээ.

Тэрээр бичихдээ “Худал үнэн олон мэдээллүүд цацагдсаар байгаа тул гэр орон, эх нутгаасаа хол суралцаж байгаа миний хувьд хийж чадах зүйл бол би өөрийн хүсэлтээр дараах шинжилгээг сургууль дээрээ өглөө.

Энэ шинжилгээ нь тухайн сонсогчийг олон төрлийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг илрүүлэх зорилготой хийгддэг, манай сургуулиас тавьдаг энгийн нэг шаардлага юм. Хэрвээ шинжилгээ муу гарвал сургуулиас хөөдөг.

Манай сургууль сурагчиддаа бие бялдрын хувьд эрүүл байх төдийгүй ёс суртахууны өндөр шаардлага тавьдаг. Үүнээс өөр олон үгээр яах вэ дээ...” гэжээ.

Түүний постноос үзвэл АНУ-ын цэргийн сургуульд мансууруулах бодист хатуу хяналт тавьдаг бөгөөд ийм төрлийн бодис хэрэглэдэг бол уг сургуульд элсүүлдэг ч үгүй бололтой. Ийнхүү хүүхдүүд өөрсдийн буруугүйг албан ёсны баримтаар баталж эхэллээ

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин
Зочин    [94.23.7.59]   12-р сарын 21, 2017
iim bichig manai nohoi ch hiij chadna l daa
Зочин
Зочин    [139.59.44.64]   12-р сарын 21, 2017
hha nohoi chn tgvl chamaas uhaantaim bna shtee
Зочин
Зочин    [43.228.130.85]   12-р сарын 21, 2017
USA tsergiin surguuli tiim sul bn gj yu baih wee dee
Зочин
Зочин
Зочин    [43.228.130.85]   12-р сарын 21, 2017
ENE BICHLEGIIN HEN BOL HEN HIIJ CHANDA SHUU
Зочин
Зочин    [162.213.3.221]   12-р сарын 21, 2017
Энэ хүү л ард түмний тархи угаалтын золиос болж байна даа. хөөрхий хүүг ч бодолгүй бусад нь адгуус мал шиг л хараах юм
Зочин
Зочин    [136.243.72.227]   12-р сарын 22, 2017
нэр нь гарсан гэдэг чинь оролцогч болсон гэсэн үг бишшдээ хүмүүсээ
Зочин
Зочин    [104.218.63.74]   12-р сарын 22, 2017
huniig gutgeh chine huuli zurchij baigaa notstoi hereg shuu... huuli shuuhiin umnu gem buruugui ni notlogdoogui bol heniig ch buruutnaar tootsoj unguts dvgnej bologvi
Зочин