Яруу найрагч, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай хорт хавдраар өвчилсөн тухай анх мэдээлсэн сэтгүүлч Болдко (@boldko journalist) эмчилгээнд нь 100 гаруй сая төгрөг шаардлагатай байгааг дурдсан байв. Б.Лхагвасүрэн яруу найрагч Монголдоо ирээд байгаа ба эмчилгээнд нь шаардлагатай мөнгийг сайхан сэтгэлтэй хүмүүс хандивлаж эхэлжээ.

Яруу найрагч өөрийн эмчилгээний мөнгийг бүрдүүлэхийн тулд өөрийн номыг худалдан авахыг олон нийтээс хүсээд байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг асуудалд анхаарлаа хандуулж, хувиасаа туслана гэдгээ хэлсэн байна. “Херо энтертайнмент” студиэс мөнгөн тусламж өгч, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгчдөө туслахаар ажиллаж байна. Компаниудаас анх “Алтан жолоо” групп мөнгөн тусламж үзүүлэхээр болсон байна. Бас “МИАТ” компани онгоцны зардлыг нь даахаа мэдэгджээ.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин