Бридж группийн Ерөнхийлөгч, Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Д.Номуундарь өөрийн фейсбүүкээрээ лайв хийж шуугиан дэгээгээд байгаа билээ. Тэрбээр дээдсийн хүрээллийнхний хүүхдүүдийн хар тамхи хэрэглэдэг тухай, хүчингийн хэрэг үйлддэг гэх мэт хууль бус үйлдэлүүдийг дэлгэн ярьсанаар ойрын өдрүүдийн трэнд хүн болоод байна.

Нөлөө бүхий эрхэмийн хүүхэд өөрийн болон, гэр бүлийнхээ нэр төрийг эрхэмлэж явах хүмүүжилтэй байх учиртай. Гэхдээ тэр сэтгэлийн хөөрлөөрөө ийм асуудал сөхөөгүй нь лавтай. Мэдэгдэл хийж буй бичлэгээс нь анзаарахад бухимдсан, уцаарласан, түгшсэн байдал анзаарагдана. Хүмүүсийн асуултанд хариулахдаа загнаж, зандарч, уцаарлаж, групп сексийн тухай, хар тамхины тухай судлаач хүний түвшинд ярьж байгаа нь сонин. Өөрийн 16 насны төрсөн өдрөөрөө хүчиндүүлсэн, дүү нь бас тэдгээр залуучуудад хүчиндүүлсэн хэмээн мэдэгдсэн нь олныг цочирдууллаа.

Хэрвээ Г.Номуундарь хүчиндүүлсэн өдрөө 16 нас хүрч байсан нь үнэн бол дүү нь дөнгөж 14 настайгаа золгож байхдаа хүчиндүүлсэн байх нь. Ямартаа ч Г.Номуундарь өөрийн үгээрээ, үйлдэлээрээ дээдсийн хүрээллийн хүүхдүүдийн завхралыг тольдон харуулав. Энэ нь олон нууц хууль бус үйлдэлийн үзүүрээс дэлгэсэн чухал үйлдэл болов. Өөртэй нь адил хохирогч болсон олон охидыг зоригжуулсан тэмцэл болохыг ч үгүйсгэхгүй.


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин
Зочин    [103.26.194.231]   12-р сарын 21, 2017
Үхсэн дээдэс хулгайч нар гээч аавын лайг охин нь үүрч бна болж
Зочин
Зочин    [202.179.27.94]   12-р сарын 24, 2017
Ганхуяг харин бор зүрхээрээ гарч ирсэн шүү.Бридж грүп
Зочин