Сэлэнгэ аймгийн засаг ноён Ш.Оргил дагуул дарга нараа дагуулан ганган хослолтойгоо ирж, бөмбөлгөөр чимэглэсэн бяцхан худаг нээв. Олноос онцгой нь тэр худаг "ухаалаг" гэнэ. Худаг нь бол шинэчлэгджээ, сайн байна. Дарга нь харин шогтой шоучин юм даа, хөөрхий.

Монгол инженерүүдийн бүтээсэн цахим системийг усны худгуудад суурилуулах шинэчлэл бараг жилийн өмнөөс хийгдэж эхэлсэн. Хот, хөдөөд олон газар худгаа шинэчилж, иргэд ус түгээгчийн гар харалгүй карт уншуулан хүссэн цагтаа ус авчихдаг болоод удаж байна. Гэхдээ ингэж бөмбөлөг хөөргөн, чанга яригч асаан баяр ёслолоор худаг нээсэн тохиолдол хараахан сонсогдоогүй.

Сэлэнгийн Засаг дарга Ш.Оргил усны худгийн "сүрлэг" нээлтээ сүрхий ажил хийчихсэн юм шиг олонд зарлах юм. Аймгийн төдийгүй төвийн хэд хэдэн телевиз, хэвлэлээр ухаалаг худаг нээсэн тухай мэдээгээ гаргуулжээ. Удахгүй ухаалаг жорлонгийн нээлт хийснээ дуулгавал гайхах юм алга.

Үйлдвэр нээвэл браво, усны худаг арай л БАНДИЙН юм аа, Засаг дарга аа!


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин