Түүний “Gangnam style” дууны Youtube дэх хандалт нь 2,8 тэрбум / https://ru.wikipedia.org/wiki/Gangnam_Style / болж дэлхийг шуугиулж байлаа. Тэгвэл хамгийн сүүлийн уран бүтээл “I luv it”-ийг нь Youtube-д тавигдаад нэг хоноход 9,8 сая хүн үзээд байна. Уг дууны клипэнд Холливудад хэдийнэ гарсан жүжигчин И Бёнг Хён буюу бидний мэддэгээр “Бүгдийг нь” киноны гол дүр Ким Ин Хаг тоглуулсан. Энэ дууны үг аяаа PSY өөрөө зохиосон аж.

PSY үүнтэй зэрэгцүүлж “New face” дуугаа мөн Youtube-д байршуулсан. Хандалт нь дээрхтэй зуузай холбон өсч явна. Уг дууны клипэнд Солонгосын ipink хамтлагийн гишүүн Son Na Eun / http://all-about-korea18.blogspot.com/2012/08/naeun-profile.html / тоглосон нь хандалтыг ийнхүү өсгөхөд нөлөөлсөн гэж хэлж болно. Учир нь сэтгэгдлүүдийн 80 хувь нь эгдүүтэй хөөрхөн бүсгүйн тухай, харин үлдсэн 20 хувьд нь л PSY-ийг дурджээ.

Түүнийг дуулах ур чадвар, хоолойны цар хүрээ шалихгүй ч шоу цэнгээн талдаа хүний анхаарал татахуйц этгээд уран бүтээл хийдэг гэлцдэг. Ямартай ч түүнийг дэлхийн хэмжээний од мөн гэдэгтэй хэн ч маргахгүй болжээ. Сүүлд гаргасан хоёр дуу нь хэдий хэмжээний хандалт авах нь таашгүй. Энэ өдрүүдэд тэрээр трэнд болтлоо яригдаж байна.


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин