Mонгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээр 1990 онд “Ерөнхийлөгч” гэсэн албан тушаал бий болгосон хэдий ч анх 1924 онд Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн даргыг Монголын төрийн тэргүүн гэж үзэж байжээ. Бага хурлыг татан буулгасны дараа Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, хожим нь Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэж байв.

Өнөөгийн Монгол Улсын Ерөнхийлөгч бол Монгол Улсын төрийн тэргүүн юм. Ерөнхийлөгчийг УИХ-д суудалтай улс төрийн нам, эвслээс нэр дэвшүүлж, бүх ард түмний сонгуулиар шууд сонгодог. Төрийн тэргүүн нь Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл учраас Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн аливаа улс төрийн намын харъяаллаас татгалздаг.

Монголчууд бид бүх нийтээрээ төрийн тэргүүнээ сонгох эрхээ 7 дахь удаагаа эдлэх гэж байна. Ардчилсан Монгол Улсын 27 жилийн түүхэнд 7 удаагийн сонгуулиар 4 Ерөнхийлөгч сонгогдон төр барилцжээ. 4 Ерөнхийлөгчийн 4 төрхийг харьцуулъя.

Нэг. Дөрвөн Ерөнхийлөгчийн ялалт

Хоёр. Дөрвөн Ерөнхийлөгчийн имиж төрх

Гурав. Дөрвөн Ерөнхийлөгчийн амлалт, биелэлт

Дөрөв. Дөрвөн Ерөнхийлөгчийн намтар түүх

Юутай ч, тэд үлдээсэн түүхэндээ тус тусын тэмүүлэл, үзэл баримтлалаа шингээсэн ч "Монгол төрийн тэргүүн" хэмээх өндөр алба хаших хугацаандаа монголчуудын эв нэгдлийн бэлгэдэл байхыг хичээж ирэв. Үүний тулд ямар шийдвэрүүд гаргаж байсныг уншигч та эрх зүйн мэдээллийн лавлах www.legalinfo.mn сайтаас сэргээн үзэж, өөрийн зоргоор үнэлэлт дүгнэлтээ өгнө буй за.

Дөрвөн Ерөнхийлөгч ард түмэндээ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв, 2016 он



Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин