Өнгөрсөн сонгуулиар МАН-аас Дундговь аймагт нэр дэвшсэн, залуучуудын байгууллагыг нь толгойлж явсан Б.Амарсанаа цахим хаягаараа жиргэсэн үгнээсээ болж өнгөрсөн амралтын өдрүүдээр олны хараал, хэрүүлийг өөртөө татав. Түүнийг трэнд болтол нь “мөлжсөн” үг нь “Тэтгэврийн насыг өндөр боллоо гэж гонгиносон хүмүүст хэлэхэд “тэнгэрт одсон хойно чинь ч тэтгэвэр чинь бусад хүнийг тэжээж байдаг юм” гэе”...

Нийгмийн даатгалынхан нас барсан 50000 хүний өмнөөс тэтгэврийн зээл авч, банкуудтай хуйвалдан улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэг мандаад намжсан. Учир нь прокурорын байгууллагаас хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзжээ. Энэ хэрэгт 130 гаруй нийгмийн даатгалын байцаагч холбогдсон. 11 тэрбум төгрөгийн зөрчил яригддаг. Хоёр жилийн өмнө "хаагдсан" энэ асуудал өнөөдөр дахиж сөхөгдөж, хууль хяналтынхны хараанд ороод байгаа билээ.

Үүнийг "чимхэх" гэсэн Б.Амарсанаагийн сонгосон үг, хэлсэн цаг үе, харъяалагддаг намын үйл ажиллагаа нь “мань эрийг” ийнхүү цахим ертөнцөд үзэн ядах шалтгаан болжээ.

  • “Гонгинох” гэж үгийг монгол хэлний тайлбар тольд “Хүн, амьтны эе эвгүй гуншин дуугарах” гэж тэмдэглэсэн байдаг. Б.Амарсанаагийн харснаар тэтгэврийн насыг нэмэх шийдвэрт олон нийтийн үзүүлсэн хариу үйлдэл гонгинохын дайтай санагджээ.

“Гонгиногсод” дан залуус

Эрх баригч МАН тэтгэврийн насыг шатлалтайгаар нэмсэн нь олон нийтийн дунд багагүй маргаан дагуулаад байгаа. Гэхдээ голдуу залуус эсэргүүцсэн. Харин өнөө маргаашгүй тэтгэвэрт гарах гэж байгаа ахмадууд олзуурхсан. Тэд хураасан мэдлэг, хуримтлуулсан туршлагаа залуу үедээ зааж сургаж, олны дунд ахиад хэдхэн жил явахыг илүүд үздэг. Учир нь тэтгэвэртээ гараад сарын дараа гэхэд л ганцаардаж, гуниглахдаа өвдөж, өтөлсөн нэгэн болдог.

Харин ийм “бурхинуудыг” хурдхан шиг зайлуулж, суудалд нь зайдлахыг хүссэн залуус маш олон. Тийм хүмүүст хорин жилийн дараа тэтгэвэртээ гарах, эсвэл 25 жилийн дараа гавьяаныхаа амралтыг эдлэх нь огт хамаагүй. Гол нь өнөөдөр “жийх” гэж ад үзэж байгаа ахмад мэргэжилтний удирдлага дор дахин таван жил “тамлуулах” нь л асуудал.

МАН-ын цензур хаачив?

Нэгэн цагт НАМЗХ хэмээх МАН-ын залуу үеийг бэлтгэдэг байгууллагыг толгойлж байсан хүн ийнхүү бүдүүлгээр үеийнхнээ хэмлэсэн нь өөртөө гал дуудсан хэрэг байлаа. Түүнийг гэр бүлээр нь хүйс тэмтэрнэ гэж заналхийлсэн тухай нүүр номдоо бичсэн байв. Мөн тэрхүү хаягийг цагдаагийн байгууллагад өгснөө ч дурдав.



Түүний постонд янз бүрийн хариу өгсөн: 

Bayasaa Bayasaa Нийгмийн даатгалын сангаар оролдвол хүйс тэмтрүүлэхдээ бэлд дээ. Одоо ер нь улсын мөнгөөр оролдоод байгаа хүмүүсийг хүйс тэмтрэх цаг нь болсон.

Bor Norovsuren “Тэтгэвэртээ эрт гармааргүй байна. Ажиллаж хөдөлмөрлөх боломжтой үедээ ажиллаад ахиу орлоготой байсан нь дээр биз дээ. Би бол дэмжинээ санал нэг бн”
Erdenejargal Damba “Жар гарчихаад залуучуудын пянг даах уу. Гай болохоос зай болсон нь дээр биз дээ”


Амралтын өдрийн турш сөхөгдөж, өнөөдөр ч үргэлжилж буй энэ хэрүүлийн эсрэг Б.Амарсанаа хараалыг үг ахиухан хэрэглэсэн нь онлайн массыг өөрийнхөө эсрэг турхирч өгсөнтэй холбоотой гэж болно. Тэр өөрийн болон намын нэр хүндийг хичээж, олны жишгийг дагаж таалагдах гэж халирсангүй. 90 жилийн түүхтэй МАН-аас өөрийн гэсэн үзэл бодлынхоо төлөө үгэн шуурга сөрөх зоригтой залуус төрж байгаад нууцхан баярлав.

МАН-ын нөгөө босоо удирдлага, илүү үг дуугаргадаггүй хатуу цензур энд алдарлаа. Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож явсан хүн нь ийнхүү үзэл бодлоо задгай цацаж байхад, МАН-ын дүнсгэр царай дуугүй байхыг харлаа.

Б.Амарсанаа гэгч хуучин намын шинэ хүн энэ өдрүүдэд цахим ертөнцөд трэнд болж байна. Түүний үзэл бодлыг хугалж нугалах хараал хэрүүлийн хүч үгүй мэт. Тэр өөрөө ч орчин үеийн дэлгэцний цаанаас дайтагчдаас дутахгүй “хулигаан” аж. Удахгүй түүнээс уйдаж залхаад орхино, гэхдээ хэний ч өмнөөс үгээ хамгаалж юу ч хийж чадах “тэнэг” юм гэдгийг нь бүгд мэдлээ.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин
Зочин    [182.160.37.121]   5-р сарын 01, 2017
wqeqw
Зочин
Зочин    [182.160.37.121]   5-р сарын 01, 2017
ewqeqw
Зочин
Зочин