Эрдэнийн төгөл, Офшор бүсэд байгуулсан олон компани, гэр хорооллын дахин төлөвлөлт гээд үргэлж муугаар хэлүүлдэг Э.Бат-Үүлийн эрх хүү Цензургүй Яриа нэвтрүүлэгт оролцож, нөгөө хэдийн л тангад ном шиг цээжилсэн мэт ярьдаг “-Би буруугүй, хэлмэгдээд байна” гэсэн агуулга бүхий зүйлүүдийг ярьж, хоолой зангируулан: -Түр зуур реклам өгч болох уу... хэмээн нулимсаа тогтоож ядан өгүүлсэн нь иргэдийн анхаарлыг татаатхав.


Зарим хүмүүс Б.Чулуудай Монгол тулгатны зуун эрхэмд өөрийгөө орж байна гээд андуурчихаж хэмээн хошигнож эхэллээ. Тэрээр:
-Миний бизнесийг улстөржүүлээд байна, би улстөрөөс хол байдаг гэсэн юм. Тийм бол яагаад аав нь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших тухай яригдах энэ цаг мөчид гэнэт ам нээв хэмээх эргэлзээ иргэдийн дунд төрсөн нь гарцаагүй. Э.Чулуудай хэлэхдээ: -Тухайн үед гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд хүмүүс оролцдоггүй, компаниуд орж зүрхлэхгүй ойлгодоггүй ажил байсан. Би тийм байхад иргэдийн өмнө гараа хумхиад сууж болох байсан. Би аавынхаа ажлыг дэмжиж улсынхаа хөгжилд л хувь нэмрээ оруулъя, гэсэн бодлоор л компаниа оролцуулсан. Би Монгол улсын иргэн, энэ олон хүмүүсийн өмнө иргэнийхээ үүргийг биелүүлье л гэж бодсон. Тэрнээс биш би ашиг хонжоо олох гэж дахин төлөвлөлтийн ажилд оролцоогүй. Яг үнэндээ гэр хороололд очоод иргэдтэй уулзаж, хэлэлцээр тохиролцоо хийж явна гэдэг чинь маш хүнд ажил.... гэсэн агуулгатай зүйл өгүүлсэн бөгөөд дараахан нь: -Би бизнес хийхийг л хүсдэг. Өнөөдөр аавыгаа эмчлүүлье гэхэд би мөнгөгүй байна гэж бүр эсрэг утгатай зүйл ярьж үзэгчдийг байлдан дагуулав. Тухайн үед их хэмжээний мөнгө яригддаг байсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлаас Б.Чулуудай ашиг хонжоо огт олж хараагүйгээр барахгүй, сайхан сэтгэлийн дуудлагаар л энэ балагт ажлыг иргэний зориг гарган барьж авсан байх нь.

Ийм шударга, зөв сэтгэлтэй залууг ард түмэн буруугаар ойлгоод байсан мэт. Ямар бандийнбэ.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин