Тэртээ 1976 онд Стив Жобс, Стив Возняк, Рональд Уэйн нар анх Apple-ийг үүсгэн байгуулж байх үед хоёр Стив Apple-ийн ирээдүйг олон жилээр төсөөлцгөөж байв. Хэдий 40 жилийн дараа тэдний бүтээсэн компани дэлхийн хамгийн том компаниудын нэг болсон ч Возняк 2075 гэхэд Apple, Google, Facebook гурван компани өнөөгийн байгаа түвшинээсээ хамаагүй том болсон байна гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр USA TODAY-д өгсөн ярилцлагадаа 1911 онд үүсэн байгуулагдаж байсан домогт IBM-ийг Apple-тай жишин “Apple IBM-ийн адилаар удаан оршин тогтнох болно. Apple-ийн хөрөнгийг хар л даа. Тэд юунд ч хөрөнгө оруулж чадна. 2075 онд тэднийг байхгүй мэтээр төсөөлөх нь инээдтэй хэрэг” хэмээжээ.

iPhone үйлдвэрлэгчдийн мэдээлж буйгаар өнгөрөгч 2016 оны 4-р хагаст Apple-ийн бэлэн мөнгөний нөөц даруй $246,1 тэрбум хүрч Cupertino-ийн компанийн шинэ рекордыг тогтоосон гэх. Вознякийн зөгнөлд мөн хотуудыг дахин шинээр бүр тэгээс нь эхлэн босгох бөгөөд үүнийгээ элсэн цөлүүдэд тараан байршуулснаар хүмүүсийн хувьд орон байрны асуудал хүнд асуудал байхаа болино. Гэр орон бүхэлдээ бөмбөгөр бүтэцтэй байх ба хэрвээ гадагш гарах бол танд тусгай зориулалтын өмсгөл хэрэгтэй. Хиймэл оюун бүхий л хотуудад энгийн хэрэглээ болж худалдаа, харилцаа, зугаа цэнгэл зэрэг нь ердөө ухаалаг хана эсвэл бүрхэвчээр дамжин үзэгдэхийн чацуу эмнэлгийн үйлчилгээ илүү хүн төвтэй болж өөрөө өөрийгөө оношлох төдийгүй ямар нэгэн эмчийн шаардлагагүйгээр эмчилгээний жорыг авах боломжтой болох гэнэ.

“Эмч нарыг хэрэгцээгүй болгох уу гэх асуулт нь ердөө ёс зүйн асуудал болох юм” гэж тэрбээр өгүүлсэн байна. Елон Маскын нэгэн адилаар Ангараг гараг дээр колоничлол бий болох тухай Возняк бодлоосоо хуваалцсан ч “ Харийнхантай холбоо тогтоох үйл явц амжилт олохгүй л болов уу” гэсэн байна. “Хэдий холбоо тогтоох гэж оролдох нь чухал авч үүнд хэт их найдвар тавих хэрэггүй.” гэжээ.

Өнгөрсөн жил Вознякын тусламжтайгаар Селикон хөндийд зохиогдож байсан Conicon Con-ийн комиксын агуулга бүхий “Ирээдүйн хүн төрөлхтөн: 2075 онд бид хаана байх вэ?” арга хэмжээ энэ жил 3 хоногийн хугацаатайгаар Сан-Хосед болох бөгөөд Уильям Шатнер, Джон Кьюсак, Базз Олдрин мөн Star Trek: The Next Generation–ийн 30 жилийн ойн бүтээгчид гээд ойролцоогоор 75,000-100,000 хүн оролцох төлөвтэй байгаа аж.

Дэлхийн хөгжлийг удирдан залж буй эдгээр том компаниуд ирээдүйн тухай, ирээдүйд хаана байх тухайгаа зөгнөн харж байхад Монголчууд бид чухам хаана байх бол оо? Бид яагаад үүнд санаа зовнихгүй байна вэ? Энэ бүхнийг бодож, анхаарал тавьж байх нь алс хол ирээдүйн бидний зөгнөл мэт санагдана...

Эх сурвалж: techspot.com

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин