Үндэсний аудитын шалгалтанд бүдэрсэн Сангийн яамны “Бумбын тахилга”-ын төсөв, тэмцээний бооцоо, хоолны мөнгө гэх мэт үр ашиггүй хэтрүүлсэн зардалууд дунд нэг бандийн гэмээр зардал илэрчээ. Монголын тэргүүн тэрбумтан, “Хурд” группийн босс, Сангийн сайд Чойжилсүрэн яамны төсвөөс хувийн машиндаа 800.0-аар төгрөгийг шатахууны мөнгө гэж зарлагадсан нь олны анхаарлыг татав.

Аудитын дүнгийн дараа яамныхан нь: -Яам машин муутай, тэгээд старекс машин нь баталгаагүй болохоор сайдынхаа хувийн машиныг ашигласан байхгүй юу... гэх өнгө аястай юм ярьж хошуугаа дэвсэн сэтгүүлчдэд албан ёсны тайлбар хийцгээв. Аавдаа алгадуулсан эрх бацаан шиг яамныхан ингэхийн оронд старексаа засах ажил хийгээсэй гэж бодогдох. Ингэхэд яамны хүлгүүд хамгийн их засвар хийгддэг эрх машинууд байдаг даа уг нь.

За энэ яахав, тэр старекс нь ашиглахын аргагүй байсан гэж сайдыгаа цайруулъя. Хувийн машинаараа улсын ажил амжуулсан бол шатахуун хийлгэх нь зөв өө зөв. Гэхдээ л баян Чойжоо бензиний мөнгөөр мань мэтдээ монжигдох гээд байсан юм болов уу, эсвэл монжих гэж байгаад баригдав уу. Иргэд олон тэрбумын асуудал сонссоор байгаад ийм мөнгөн дүнг сонсоод эхэндээ цочирдож, цочроо гарсаны дараа: -Сиймхий л гарвал мөнгө туудаг төрийнхөн бага гэж голдоггүй хусдагийн бишүү хэмээн уурсаж эхэллээ. Хэрвээ үнэн бол ямар Бандийнбэ Чойжоо сайдаа!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин
Зочин    [59.153.115.133]   5-р сарын 13, 2017
ichmeer yum
Зочин